Thursday, March 12, 2009

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
НЬю-Йорк хот /The City of New York/
АНУ-ын НЬю-Йорк хот нь Атлантын далайн эрэг дээрхи НЬю-Йорк штатын зүүн хойт хэсэгт байралдаг хүн амын нягтралаараа Америктаа дээгүүр ордог 2007 оны байдлаар 8,3 сая орчим хүнтэй, нийтдээ 790 квадрат км талбай бүхий дэлхийн том хотын нэг юм байна. Засаг захиргааны хувьд Манхэттен, Бронкс, Бруклин, Квинс, Стейтен-Айленд гэсэн 5 дүүргээс бүрддэг дэлхийн худалдаа, санхүү, соёл урлаг, зугаа цэгээний талбарт хүчтэй нөлөө бүхий тэргүүлэх хот бөгөөд цагаачид ихтэй, хүн амын 36% нь гаднаас ирсэн 170 гаруй хэлээр ярьдаг судалгааг гаргасан байна. НЬю-Йорк хотын хүн ам нь нийтийн тээвэр ашиглалтаараа Америктаа алдартай бөгөөд зөвхөн метро нь гэхэд 24 цагаар ажилладаг зэргээс 'Унтдаггүй хот ' гэж нэр авсан байна. НЬю-Йорк хотын түүхийг сөхөе.Уг хот нь 16-р зууны эхэнд голландын булаан эзлэгчдээр үндэслэгдсэн гэдэг бөгөөд анхны НЬю-Йорк-Вей-д 1524 онд хөл тавьсан хүн нь Францд алба хааж байсан итали гаралтай далайчин Джованни да Верразано ,1609 онд Гудзон голыг судлахаар Генри Гудзоны усан онгоцны баг буусан ба 1613 онд Манхеттен аралд өвөлжсөн далбаат онгоцтой голланд Адриан Блок нар юм байна. НЬю-Йорк хотын нутаг дэвсгэр дээр европчууд бий болохооос өмнө Манахатоу ба Канарси овгийн улаан арьстнууд /индианууд/ амьдарч байсан ул мөр тухайлбал Индуд-Хилл-Парк болон Риверсайд-Паркийн урьд нь хөндөгдөөгүй газраас нь нум,сумны үзүүрүүд мөн бусад олдворуудаар нотлогдож иржээ.Хамгийн сонирхолтой нэгэн мөчийг дуулгахад голландчууд Манхеттенийг үнэгүй шахам нутгийн америкчуудаас 25$ -оор худалдан авсан байж магад гэж дурссан байдаг байна.1624 онд голландын Зүүн Индий нь өөрийн эзэмшилийг Шинэ Нидерландад /сүүлд НЬю-Йорк/ тогтоосон бөгөөд 1625 онд Манхеттений өмнөт хязгаарт Шинэ Амстердам нэртэй голландын худалдааны нэвтрүүлэх цэгийг байгуулсан боловч дараагийн жил хүртэл тогтворжиж чадаагуй байна.17-р зууны дунд үеэс Манхеттен арлыг бүрэн эзэмшсэн бөгөөд Стейтен-Айланд ба Квинс, Бруклин, Бронкс зэрэг т эзэмшлээ тогтоож эхэлсэн байна.1664 онд английн хөлөг онгоцныхон хотыг эзлэх үед ямар нэг эсэргүүцэлтэй тулгараагүй бөгөөд гүн Йоркскийн нэрээр НЬю-Йорк гэж нэрэлдэх болсон бөгөөд улмаар губернатор болсон Птер Стювесант Англичуудийн эзэмшилд алдсан боловч голландчууд хэдэн жилийн дараа эргүүлэн авсан ч 1674 онд Вестминтерийн тухай Гэрээг үндэслэн Англичуудад буцаан өгсөн байна. Хот өргөжин тэлэхэд эрэг орчмын гол ба далайн худалдааны бүхий л үйл ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд НЬю-Йорк нь Америкийн хувьсгал гарахад гол түлхэц газар нь байсан байна.1776 онд Лонг-Айлендад болсон тулалдааны дараа хувьсгалын төгсгөл хүртэл британчуудад эзлэгдсэн байна.1785-90 онуудад Америкийн конгресс НЬю-Йоркд цугларч байсан ба 1789 онд Джордж Вашингтон энд анхны Америкийн Ерөнхийлөгч гэдгээр зарлагдаж байсан байна. 1811 онд нийт Манхэттенийг хамруулсан гудамж, талбайн сүлжээг өргөтгөсөн алсын хараатай ерөнхий төлөвлөгөөг гаргаснаар 1835 он гэхэд Филадельфиг гүйцэж АНУ-ын хамгийн том хот болсон байна.Хамтын ажиллагаа үргэжлэн өсч байсан бөгөөд 1825 онд Эригийн суваг нээгдсэнээр Баруун тийшээ том зах зээл нээгдэж НЬю-Йорк нь бүтээгдэхүүний бирж,банк санхүүгийн харилцаа, далайн болон аж үйлдвэрийн боловсруулалтын даатгал зэргийн асар том төв болж хувирсан байна. Иргэний дайны үед Өмнөдийн худалдааны холбоо болон цагаачдын эрс өсөлт зэргээс Холбооны тал,Бүгд Найрамдахын хооронд хагарал үүсч энэ нь Америкийн түүхэнд байгаагүй иргэний нийгмийг хамарсан эмх замбраагүй байдал 'Тэмцэгчдийн дуу хоолой'-н дор дээд цэгтээ хүрсэн байна. Түүний чацуу Герман ба Ирландийн цагаачид маш олноороо ирэх болсон байна.19-р зууны төгсгөл гэхэд дорнот ба өмнөт Европ болон Хятадын цагаачдаар хотын хүн ам нэмэгдсэн байна.Манхэттен нь Бронкстой 1874 онд бусад газар нутаг нь 1895 онд нэгдсэн байна. 1898 онд шинэ хуулийн төслөөр Их НЬю-Йорк нэртэй нэгдсэн нэгжтэй болсон байна.Манхэттен ба Бронкс нь нутаг дэвсгэрээ өргөжүүлэн нийт НЬю-Йоркийг хамарсан бөгөөд Бруклин нь Бруклин хот,Кингсийн зүүн хэсгийн хэд,хэдэн дүүргийг хамарсан байна.Квинсийн дүүрэг нь Квинсийн тойргийн баруун хэсэг болон хэд, хэдэн жижиг хот,суурин мөн Лонг-Айленд хот,Асторию,Флашинг , Статен-Айлендийн дүүрэг нь Ричмондын тойрогийг бүхэлд нь хамарсан байна.Жилийн дараа Квинсийн тойргийн нутаг дэвсгэр Нассо /Nassau/ тойрог болсон байна. Цагаачдын урсгал улам их нэмэгдэхийн хирээр хот өргөжин тэлж арлуудыг нэгтгэн холбох нөхцөл бүрдүүлэх зорилгоор 1898 он гэхэд хотыг 5 дүүрэгтэй болгож 1883 оноос гэхэд Бруклиний гоёмсог гүүр болон бусад гүүрийг барих ажиллагааг эхлүүлсэн байна. 1904 онд хороолол дундын метроны систем байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд дүүргүүдийн цогцолборуудын нийтийн тээврийн сүлжээ бүтэц нь өнөөдөрийнхөөр бий болсон байна. 1914 онд Бронксийн тойргийг бий болгосноор НЬю-Йоркийн тойрог нь нэг Манхэттений хэмжээгээр багассан байна. Нутаг дэвсгэрийн хүрээг тэлж томруулах явц 1932 оноос эрчимтэй эхэлсэн бөгөөд Дэлхийн 2-р дайны үеэр ба дараа нь өмнөт мужуудаас хар арьстан цагаачид ихээр нэмэгдсэн төдийгүй Карибын тэнгисийн орчим болон Латин Америк, Пуэрто-Рико зэрэг газруудаас ихээр орж ирсэн байна. 20-р зууны эхний хагаст хот аж үйлдвэрийн болон худалдаа,холбооны дэлхийг хамарсан төв болсон байна.НЬю-Йоркийн тэнгэр багандсан өндөр байшингуудыг 1930-аад оноос барьж заримыг нь ашиглалтанд оруулсан ба дэлхийн 2-р дайны дараа НЬю-Йорк нь дэлхийн тэргүүлэгч лидер хот болсон бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгуулгын төв байрыг байгуулсан нь улс төрийн давцанд нь чухал алхам болжээ. Үүнтэй нэг зэрэг хүн амын зарим хэсэг нь хотын зах руу шилжсэнээр хүн амын тоо аажмаар буурч эхэлсэн байна. 1970-аад онд аж үйлдвэр болон худалдааны өөрчлөлт, мөн гэмт хэргийн өсөлт зэргээс нийгэм ба эдийн засгийн хямрал нүүрэлж эхэлсэн бөгөөд 1980-аад онуудад өсөлт үл мэдэгхүйц нэмэгдэж эхэлсэн нь 1990-ээд онд асар эрч хүчээр солигдсон байна.НЬю-Йорк хотын хүн ам түүхэндээ анх удаа 8 саяд хүрсэн нь цагаачдын өсөлт, гэмт хэрэг нилээд хэмжээгээр буурсан,арьс өнгөөр ялгаврлах үзэл нилээд зөөлөрсөн зэрэгтэй холбоотой юм байна. Энэ нь хотын үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд нилээн нөлөөлсөн байна. 2001 оны 9-р сарын 11-ний зэрлэг халдлаганд Вашингтон, Нью-Йорк хотууд өртсөнөөс НЬю-ИЙоркийн 'Ихэр-Цамхаг " дэлхийн худалдааны төвийг нурааснаас үүдэлтэй гал түймэр, утаа униар нуринган дороос нь хэдэн сарын турш уугисан бөгөөд цэвэрлэх ажиллагаа санаснаас хурдан дууссан гэж тэмдэглэгдсэн байнаа.Одоо уг суурин дээр дэлхийд хамгийн өндөр 532,8 м 'Эрх чөлөөний цамхаг ' барихаар ажиллаж байгааг тэр хавиар явах үедээ харж сонирхох боломжтой юм байна лээ. НЬю-Йоркийн хамгийн өндөр цэг нь Статен-Айлендад байдаг 125 м өндөр Тодт-Хилл бөгөөд хамгийн уудам, дов гүвээ ихтэй сийрэг хүн амтай хэсэг нь юм байна.Харин нь Манхэттен болохоор тэнгэр багандсан болон шигүү баригдсан өндөр байшин ихтэй, газар нь гэхэд гудамж замаар хязгаарлагдмал хүн амын нягтралтай юм. АНУ-ын албаны мэдээгээр бол хот 1214,4 квадрат км бөгөөд үүний 785,6 квадрат км нь хуурай газар, 428,8 квадрат км /35,31% /нь ус юм байна.НЬю-Йоркийн цаг агаар нь ялангуяа өвөл нь эх газар талаасаа ирдэг сэрүүн агаарын урсгалын нөлөөгөөр эрс тэс,чийлэг байдаг байна.2000 оны байдлаар НЬю-Йорк 8 сая гаруй хүнтэй, үүнээс 1,8 сая айл, 3,01 гэрийн ажилтай хүмүүс, эдгээрийн 29,7% нь 18-аас доош насны хүүхэд, 19,1% нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, 9,9% нь 65 буюу түүнээс өндөр настай ганц бие хүмүүс байдаг байна.Сонирхуулахад хотын хүн амын 24,2% нь 18-аас залуу, 32,9% нь 25-44, 21,2% нь 45-64, 11,7% нь 65 буюу түүнээс дээш насныхан, хүн амын нягтрал нь 1квадрат км газарт 10194, хотын хүн амын бүрэлдэхүүн нь 44,66% нь цагаан, 26,59% нь африк гаралтай америкууд, 0,52% суурь америкууд /индианчууд/ 9,83% нь ази-ууд, 0,07% номхон далайн эрэг хавьцаа газраас суурьшсан хүмүүс, 13,42% нь бусад үндэстэн, 4,92% нь ястан ,26,98% нь латин америк гаралтай юм байна. НЬю-Йорк нь АНУ-ын аж үйлдвэрийн олон салбарын болон НЬю-Йорк Хөрөнгийн бирж//, Насдау//, Америкийн Хөрөнгийн бирж//, НЬю-Йорк Худалдааны бирж//, НЬю-Йорк Худалдааны Зөвлөл// зэрэг санхүүгийн төв нь бөгөөд Манхэттений доод хэсэгт Уолл-стрит-д төвлөрсөн байна. НЬю-Йорк нь Голливуд шилжихээс өмнө анхны америкийн кино үйлдвэрлэгчдийн төв байсан бөгөөд одоо ч гэсэн кино болон теле нэвтрүүлгүүд эндээс хийгддэг байна. Мөн НЬю-Йорк нь АНУ-ын загварын ертөнцийн нийслэл гэгддэг бөгөөд энд олонхи загвар зохион бүтээгчдийн төв болон хэвлэлийн төвүүд байралдаг байна.Хэрэв та АНУ-ын хамгийн их нягтралтай НЬю-Йоркд ирвэл уран бүтээл,үрлаг соёл, түүх, шинжлэх-үхаан ба техник гэх мэт НЬю-Йоркийн эргэн тойронд байдаг хамгийн сонирхолтой дэлхийд алдартай газруудыг үзэж сонирхох боломжтой юм.Заримаас нь товч дурдахад: Эрх Чөлөөний Хөшөө-энэ хөшөө нь 1886-нд боссон, Францын ард түмнээс Америкийн ард түмэнд найрамдал эв нэгдлийн билэгдэл болгон гэрээслэн үлдээсэн бүх нийтийн ардчилал эрх чөлөөний илэрхийлэл болсон байна. Эллисийн арал-энэ арал нь НЬю-Жерси-ийн эрэгт ойрхон байралдаг 1892 онд нээгдсэн НЬю-Йорк-Харборийн жижиг арал бөгөөд үндэсний цагаачдын нэвтрэх цэг байсан байна. Times Square- энэ нь НЬю-Йорк орчмийн нилээд сонирхолтой, Бродвау болон Долдугаар авеню 2-ын огтлолцол дээр байдаг Манхэттений гол зах зээлийн баруун тал бөгөөд зарлал,рекламын гэрэлт самбаруудтай, театр болон музей, ресторан, бар, дэлгүүрүүдтэй хамгийн алдартай газруудын нэг юм. Төв Цэцэрлэгт Хүрээлэн-энэ нь НЬю-Йоркийн Манхэттен дүүрэгт байралдаг хамгийн том нийтийн цэцэрлэгт хүрээлэн бөгөөд АНУ-даа хамгийн алдартай ерөнхий орчинг нь олон кино болон телевизийн программд харуулсан байна. Гэгээн Патрикийн Сүм -энэ сүм нь цагаан гантиг чулуугаар өнгөлөгдсөн барилгатай, римийн католик епархиитай барилдлагаатай Нео-Гофик хэлбэрийн загварын дараахьбөгөөд Америкийн хойт хэсгийн католик шашинтнуудын дүрсээр чимэглэгдсэн асар том сүм юм билээ.Метрополитен- уран зургийн музей нь 2 сая гаруй үзэсгэлэнгээрээ европын баримал, уран зураг, Египтийн цутгамал баримлууд, грек-киприотийн эд зүйлс, ислам,ази ба африкийн соёл урлагийн бүтээлүүдийг толилуулсан байна. Бруклингийн гүүр- энэ гүүр нь НЬю-Йорк орчмийн хамгийн их сонирхол татах газрын нэг бөгөөд 19-р зууны инженерүүдийн агуу бүтээл болсон байна.Энэ алдартай гүүр нь Бруклинг Ист-Ривер дэхь Манхэттений доод хэсгийг холбодог 1,5 км урт юм байна. Хятад Хот-энэ нь Манхэттений зүүн хэсэгт байралдаг олон тооны хятадууд суурьшсан америк тивийн хамгийн том Хятад хот юм. Энд хятад болон вьетнам, филиппин, Бирма ба пуэрторикан зэрэг цагаачид болон жуулчдын ирэх дуртай газар юм. Empire State Building- Империя Стейт Билдинг нь 1971 онд Дэлхийн худалдааны төв баригдах хүртэл 1931 оноос дэлхийн хэмжээнд хамгийн өндөр барилгад тооцогдож байсан байна. Уг барилга нь Америкийн иргэний барилгын инженерийн бүтээлээр орчин үед дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн байна.
НЬю-Йорк хотын гол зүйлийг маш товчхон дурдахад ийм байна. Дараа, дараагынхаа цувралаар сонирхолтой олон сайхан газруудын тухай таны сонорт хүргэхийг хичээх болноо.Та илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараахь хаягаар хандаарай. www.ny stste New York City /үргэлжлэл байгаа/ Наваан, NY