Saturday, October 31, 2009

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
НЬю-Йорк хот /The City of New York/ /үргэжлэл/ Рокфеллер Төв. /The Rockefeller Center/
Та бүхэндээ НЬю-Йорк хотын алдартай, жуулчид болон сонирхогчдын бүхий л улирлын туршид очиж сонирхох дуртай газрын нэг болох Манхеттенд байралдаг Рокфеллер төвийг танилцуулая.Уг төв нь манайхаар бол НЬю-Йорк хотын төв талбай нь бөгөөд 70 гаруй жилийн өмнө загварыг гаргаж барьсан Америкийн архитектурын сор бүтээл гэгдэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан байна. Рокфеллер Төв нь НЬю-Йорк хотын 48 ба 51-р гудамжны хооронд 22 акр талбайг хамарсан /89000метр квадрат/ худалдаа бизнесийн чиглэлийн 19 байшин бүхий цогцолбор юм. Уг төвийг Рокфеллерийн гэр бүлийнхэн байгуулсан ба Манхеттены 5 ба 6-р өргөн чөлөөний баруун төвийг хамардаг бөгөөд 1987 онд Үндэсний түүхэн үе гэж зарлагдсан байна. Энэ нь уран барилгын загварыг орчин үеийнхтэй хослуулан цогц болгосон уг төрлөөрөө дэлхийд хамгийн томд нь тооцогддог юм байна.Уг цогцолборын төслийг 1930 оноос эхэлсэн бөгөөд 1928 он гэхэд Колумбийн Дээд сургуулийн орчинг түрээслэн байрлаж төвөө дүүгийнхээ дурсгалд зориулан Джон Д.Рокфеллер гэж нэрэлсэн байна.Рокфеллер 1929 оны зах зээлийн хямралаас үүдэн байгуулах гэж байсан Дуурийн театрын цогцолбороосоо Метрополитений цогцыг хасч байсан байна.Тухайн үед Рокфеллер "Надад зөвхөн 2 л зам байсан, үүний нэг нь бүх л өргөтгөл, хөгжилтөөс татгалзах, нөгөөх нь зөвхөн өөрөө өөрийгөө санхүүжүүлж тодорхой зорилгод хүрэх л байсан юм гэж " байжээ.Тэр зөвхөн өөрөө санхүүг үүсгэх асар том ачааг үүрч Колумбийн орчноос эхний ээлжинд 24 жил, гэхдээ түрээсийг 3 удаа 21 жилээр нийтдээ 87 жилийн хугацаатай түрээслэн мөн компаний нийт даатгалыг түрээсийн хэлэлцээрээр хийх,нефтийн компанийн хувьцааг худалдах замаар зардлаа нөхөх оролдлого хийж эхэлсэн байна.Энэ төсөл нь орчин үед хувь хүн хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын цогцолборын хамгийн том нь болсон байна.1930 оны 5-р сарын 17 нд Арт Декогийн загвараар 14 байшинг барьж эхлээд 1939 оны 11-р сарын 1 дууссан бөгөөд сүүлчийн барилга дээр "10 Рокфеллер Плаза" гэсэн мөнгөн цутгамал нэрийг өөрийн биеэр суурьлуулсан байна. Цогцолбор төслийн үндсэн бүтээн босгогч буюу "удирдан зохицуулагч " нь Джон Р.Тодда байсан бөгөөд нилээн хойно Нельсон Рокфеллерийн зөвлөх ба гэр бүлийн архитекторч болсон Раймонд Гуд нь тэргүүн архитекторч нь төдийгүй залуу Уоллес Гаррисоний бүлгийнхэн болон бусад гурван тэргүүлэх архитекторийн компанитай хамтран ажилласан байна. 1931 онд гэр бүлийн нэртэй зөвлөх Айви Ли анх цогцолборт "Рокфеллер Төв ' гэдэг нэр өгөхөд бага Рокфеллер нилээд цааргалсан боловч уг нэр олон түрээслэгчийг татах боломжтой юм гэж ятгасны эцэст зөвшөөрсөн байна. Сонирхуулахад уг төв нь 2-р дайны үер Америк дахь Британийн тагнуулын бүлэглэлийн /BSC/ болон HATO-гийн тагнуулын үйл ажилгааны төв байж байгаад хожим нь Төв тагнуулын алба байрлаж байжээ.Төв нь барилгын цогцолбор 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд 1930 оны албан байрны зориулалттай 14 хуучин ба үндсэн хэсэг мөн 1960 ба 1970-аад онуудад Хойт болон Өмнөд Америк өргөн чөлөөнд баригдсан олон улсын загвар бүхий 4 цамхаг бухий хэсгээс бүрдсэн байна. 1932 оны 12-р сард хөгжмийн ' Радио Хот ' нэртэй тухайн үедээ дэлхийд хамгийн томд тооцогдох гоёмсог театрийг байгуулж дууссан байна. Түүний анхны нэр нь 'Олон улсын хөгжмийн танхим ' гэж байсан боловч хөрш зэргэлдээ газруудтайгаа уялдуулан өөрчлөгдсөн байна.Уг хөгжмийн танхим нь гурван архитектурын компанийн цогцолбор төслөөр америкийн болон Европын барилгын дотоод засал чимэглэлийн орчин үеийн чиглэлийг тусган чулуун хана, багана, баримал,уран зураг зэргийг суурилуулан хийгдсэн бөгөөд 6000 хүний суудалтай ,хотын аялал жуучлалын асар том төв болсон байна.1978 онд түүний засал чимэглэлийг НЬю-Йоркийн түүх гэж зарласан бөгөөд 1999 оны сэргээн засварлалтын дараагаар энэ нь дэлхийд тэмдэглэгдсэн Арт Деко-гийн загварын хамгийн томд тооцогдох жишээ болсон байна. 1979 оноос театр ньзөвхөн кино нээлт болон урлагын тоглолтоос гадна тусгай арга хэмжээ мөн олон орны урлагын тоглолтуудыг зохион байгуулж байхаар өөрчлөгдсөн байна.70 жилийн турш жил бүр амралт жуулчлалын үер хөгжмийн шоу мөн Зул сарын баяраар театрчилсан тоглолт болон Фрэнк Синатра,Элла Фицджеральд, Грэмми ба Тони-ийн шагнал гардуулах ёслол зэрэг арга хэмжээнүүд зохиогдсоор ирсэн байна.Энэ дашрамд сонирхуулахад Хятадын жүжигчдийн тоглолт болон Зул сарын театрчилсан тоглолтыг уг театрт үзэх завшаан тохиосон бөгөөд үнэхээр гайхамшигтай байсныг мартахын аргагүй. НЬю-Йоркийн хамгийн алдартай аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудтай мөн урлагын том театр бүхий уг төвд ойролцоогоор 300 сая хүн зочлоод байгаа юм байна.Уг төвд байралдаг Дженерал Электроникийн цогцолбор нь 5-р авеню-гаас 3 хэсэгт тод харагддаг бөгөөд үндсэн нэг байшин нь гэхэд 70 давхар 872 фут /266 метр/ өндөр 30 Рокфеллер Плаза /'30Рок '/ юм байна.Уг барилга нь Чарльз С.Евветс-ийн 1932 онд 'барилгачид нь хамгаалалтын бүсгүйгээр төмөр хавтан дээр үдийнхээ хоолыг 840 фут-ийн /260 метр/ өндөрт идэж байгаагаар ' авсан алдартай фото зурагт мөнхөрсөн байна. Уг барилга нь 1980-аад оноос Дженерал Электроникийн дараа Рокфеллер төв гэсэн хуучин нэрээрээ нэрлэгдэх болсон бөгөөд Рокфеллерийн гэр бүлийн албан тасалгаа нь 54-56-р давхарт, алдартай ресторан клуб 'Солонго ' 65-р давхарт мөн тэнгэр баганадсан уг байшинд НЬю-Йоркийн студийн сүлжээ тухайлбал домогт 8Н болон "Хагас сайны шөнө " нэртэй шоуны байр,телевиз радиогийн нэгдсэн студиуд байралдаг байна. 1930 онд баригдсан Арт Декогийн загвараас ялгарах онцлог нь дээвэр нь хавтан шиг хавтгай учраас НЬю-Йоркийг 360 градусын хүрээнд дээрээс нь бүрэн харах боломж бүхий талбайг 2005 онд сэргээн засварлаж 67-70 давхарт байрлах түүхэн баримтыг өгүүлсэн жижиг үзэсгэнг сонирхох, тэндээсээ шат буюу лифтээр 20фут /6,1 метр/ давцан руу гарах боломжийг хангаж өгсөн байна.Уг байшин буюу Рокфеллер Плаза 30-ийн үүдэнд нь 1933 онд нэрт барималч Поль Маншипийн Грекийн домогт Титан Промотейгийн хэвтээ байрлалтай алтадсан хүрэл баримлыг байрлуулж ар талын чулуун ханан дээр нь " Промотей бүх урлагийн багш бөгөөд агуу төгсгөлийн билэгдэл болж хүн төрлөхтөнд галыг авчирсан " гэсэн утга бүхий иш таталыг бичиж байруулсан агаад өмнө нь мөнхийн гал асаасан нь жуулчид сонирхогчдын анхаарлыг ихэд татдаг юм билээ. Өмнөх талбайг нь зуны улиралд ресторан, өвөл нь мөсөн гулгуур болгон ашигладаг юм билээ.Уг талбайг бүх талаас нь дээрээс ажиглаж болох 2 тал руугаа шат бүхий давцанг хийж түүнийхээ эргэн тойронд сонирхолтой дүрс, баримал мөн Америкийн болон НҮБ-ын гишүүн орнуудын далбааг байрлуулсан байна лээ.Мөн уг байшингаас 5 авеню хүртлэх богино гудманд голоор нь бут, зүлэг бүхий чулуун хашлагатай жижиг цэцэрлэгтэй бөгөөд эхэнд нь барималч Ли Лауриегийн бүтээсэн баримал болон Зул сарын баярын үеэр төмөр утсаар урласан 'Охин Бурхад '-ын гэрлэн дүрсийг байруулдаг юм билээ. Рокфеллер төвийн урьд талд нь анх 1931 оноос Зул сарын гацуурыг байрлуулж 1933 оноос гэрэл асаах ёслол хийж эхэлсэн бөгөөд уг гацуурын өндөр,гэрлэн чимэглэлийн цар хүрээ жилээс жилд өөрчлөгдөн солигддог болсон байна. Зул сарын гацуурыг 1936 онд дуулдагаар, 1936 онд мөсөн гулгуурын талбайг нээсэнтэй уялдуулан 70 футын 2 гацуур чимж байсан байна.2-р дайны жилүүдэд 1941-1944 онуудад гэрлэн чимэглэл хийгдээгүй мөн 1949 онд 76 футын гацуурыг цасанд дарагдсан мэтээр цав цагаан болгон чимэглэж байсан байна. Зарим жил гацуураа Канадаас болон холоос тээвэрлэх асуудал гарч байсан байна.1980 онд 65 футын өндөртэй шигүү гацуур луу хүн авирч тэр дороо баригдаж байсан баримт байна.1993 оны гацуурыг 30000 гэрлээр чимэглэж байжээ.1999 онд 100 футын өндөр гацуу, ,2004 оны гацуурт анх удаа 25000 кристаллаас бүтсэн Шваровскийн одыг ашиглаж дээд зэргийн гэрэлтүүлгийг хийж чадсан байна.Энэ үеэр НЬю-Йоркт ирдэг жуулчид болон сонирхогчдын тоо эрс нэмэгддэг бөгөөд гацуураа шинэ оны эхээр хураадаг юм билээ.Жил бүр Рокфеллер төвийн эсрэг гудамд байрлах том байшингийн гадна талын гэрлэн чимэглэлээр 10-15 минут тутамд аялгуу тоглуулдаг нь хүмүүсийн анхаарлыг их татдаг юм.Та энэ үеэр НЬю-Йоркт жуулчилбал дээрхи төвийг үзэж сонирхохоос гадна шинэ оноо Broadway-н гудман дахь алдарт Times Square дээр угтах боломжтойг анхаараарай. Уг төвийн талаар та илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараахь WEB-ээр аялаарай. / үргэлжлэл байгаа / Наваан. NY
www.rockefellercenter.com