Wednesday, December 3, 2008

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Bашингтон ДС. Колумбын дүүрэг дэхь Үндэсний Соёлын Төв /The John F. Kennedy Center for the performing Arts /
АНУ-ын нийслэл Вашингтон хотод хэсэг хугацаанд амьдран түүхийн болон соёлын хөгжилийн зах зухтай танилцаж тэр тухайгаа та бүхэнтэй хуваалцах завшаан олдож байгаад баяртай байдаг юм. Юны түрүүнд хамгийн сонирхолтой нэг зүйлийн тухай та бүхнийхээ сонорт хүргэхэд та жилийн 365 хоног Вашингтон ДС-гийн Колумбийн дүүрэг дэхь Линкольны дурсгалын цогцолборын ойролцоо Потомак голын эрэгт байралдаг Кеннеди Төвөөс зохион байгуулдаг урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм билээ. Анх уг төвийг хэдэн жилийн өмнө үзэхээр очоод үнэ төлбөргүй тайлбарлагчтай аялалд хамрагдах үед 'та манай төвд аялалд хамрагдаж байгаа анхны монгол хүн байна ' гэж хэлэхэд нь нилээн гайхаж билээ. Одоо та нартаа энэ төвийн тухай танилцуулая.Уг үндэсний дурсгалын цогцолбор болох Кеннеди төв нь урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлэх талбар бөгөөд бүх нийтэд нээлттэй байдаг байна.

Одоо уг төвийн ерөнхий бүтцийг толилуулъя.
Гэр бүлийн театр: Энэ театр нь гол төлөв дэлхийн классик жүжиг болон гэр бүлийн жүжгийг гэр бүлийнхэн, залуучууд болон хүүхдүүдэд толилуулдаг 320 суудалтай . Уг тетрт 1970-аад оны сүүлчээр нилээн удаан хугацаанд сэргээн засварлалт хийгдэж компютрийн систем, тоон видео-дэлгэц зэрэгт холбож дуужуулах системийг сайжруулсан байна.
Эйзенхауэр театр: Үндэсний Соёлын Төвийг байгуулах санаачлагыг гарган хуульчлан гарын үсэг зурсан ерөнхийлөгч, профессор, доктор Дуайт Эйзэнхауэрийн нэрэмжит энэ театрт дуурь, балет, орчин үеийн бүжиг болон театрчилсан тоглолтыг дэлгэн үзүүлдэг 1100 суудалтай. Уг театр нь 40 хөгжимчин бүхий оркестр байрлах тайзны урьд талдаа талбайтай бөгөөд 2007-2008 онд дотоод талын засал болон гэрэлтүүлэг, дуужуулах систем зэргээ сэргээн засварласан байна.
Дуурийн театр: Дуурийн театрт дуурь, бүжгэн жүжиг болон хөгжимт тоглолтууд хийгддэг байна.Энэ театр нь Япон улсаас бэлэглэсэн улаан ба алтан шаргал өнгөтэй торгон хөшигтэй бөгөөд гэрэлтүүлэгийн люстр нь Австри улсынх юм байна. Хэмжээгээрээ уг төвийн 2-т бичигддэг, 2300 суудалтай.
Концертийн танхим: Уг төв дэхь хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох концертийн танхим нь Үндэсний симфони оркестрийн гол байр бөгөөд 2400 суудалтай. Энд дэлхийн олон орны оркестр болон нэр хүндтэй хүмүүс тоглолтоо хийдэг байна. Энэ театрт шинэ стандарт бүхий дээд зэргийн чанартай дуужуулах системийг сонсогдох түвшинд байрлуулсан байна.Мөн Норвеги улсаас бэлэглэсэн 11 болор гэрлийн люстр, Бостоны Филене сангаас бэлэглэсэн 4000 гаруй хоолой бүхий орган хөгжим зэрэг энэ танхимд байдаг байна.
Мянганы эхлэл: Кенеди төвийн урт том гэгээвчинд 'Мянганы эхлэл ' нэрээр овоглосон үнэ төлвөргүй тоглолт өдөр бүр оройн 6 цагаас болдог байна.Энд гадаадын болон бүх 50 штатаас ирсэн групп ба урлагийн бүх л төрлийн тоглолтуудыг толилуулдаг байна. Энэ тухай дараахь WEB -ээс тодорхой мэдээлэл авах боломжтой. kennedy-center.org/millennium.
Терраса театр: Терраса театр нь байшингийн оройн түвшинд 1970-аад оны сүүлчээр төвийн 200 жилийн ойгоор нь Америкд Японы ард түмний бэлэглэлээр байгуулагдсан, дээд зэргийн дуужуулалттай учраас джаз хөгжим, гоцлол болон дөрвөл хөгжим,балет, орчин үеийн бүжиг зэрэг олон тоглолт,театрийн гэр бүлүүд, бүжгийн программыг толилуулдаг 500 суудалтай юм байна.
Лаборатор театр: Театрийн бүтээлүүд болон үечилсэн туршилтын бүтээлийг дэлгэн толилуулдаг лаборатор театр нь 350 суудалтай террасийн түвшинд байралдаг байна.
Галерейн терраса:Террасийн түвшингийн энэ зайд Кеннеди төвийн Джаз клуб болон урлагийн хөдөлгөөнт дүрсийн дэлгэц, лекц, харилцан яриа,нийтэд болон багш нарт зориулсан урлагийн тоглолтын талаархи хичээл ,семинар хийгддэг байна
Нийтийн талбай:Төрийн заал ба үндэстний заал
Төрийн зааланд холбоонд элссэн дарааллаар нь 50 штатын далбааг мөн АНУ-д хамрагддаг 5 нутаг дэвсгэрийн болон Колумбын дүүргийн далбааг байрлуулсан байдаг юм билээ.Үндэстний зааланд нь АНУ-тай дипломат харьцаатай дэлхийн олон орны далбааг үсгийн дарааллаар байрлуулсны дотор манай улсын далбаа нилээн содон харагдаж байна лээ.Мөн заалны хананд байрлуулсан үзүүлэнгүүд нь Кеннеди төвийн талаархи болон сурталчилгааны чиглэлтэй юм билээ. Уг зааланд бэлэг дурсгалын дэлгүүр, мэдээлэлийн алба, албаны харилцах хайрцаг байрлах ба хоёр заалнаас төв гэгээвч ба террасийн түвшин хурдэг цахилгаан шатнууд байралдаг байна.
Төв гэгээвч: Энэ гэгээвчийн хэмжээ нь Вашингтон дахь Телль-ийн дурсгалын хөшөөнөөс ч том дэлхийд дээгүүр орохоор бөгөөд уртаараа 190 орчим метр, өргөнөөрөө 12,2 метр, өндөр таазтайгаас гадна нэг бүр нь бараг тонн орчим жинтэй гоёмсог 16 болор люстртэй. Энэ гэгээвчийн төв хэсэгт нь алдарт барималч Роберт Берксийн бүтээл болох ерөнхийлөгч Джон Ф. Кеннеди- ийн хүрэл цутгамал толгойн барималыг тусгай суурин дээр байрлуулсан нь гэгэвчийн аль ч талаас тод харагдаж байхаар хийсэн байна.Энд ирсэн бүх л хүмүүс энэ дурсгалын барималын өмнө зургаа татуулдаг заншилтай юм .
Хойт ба өмнөт талбай: Эдгээр том задгай орон зайд төрөл бүрийн концерт болон фестиваль зохион байгуулах зориулалттай юм байна.
Гол ба дээвэр дээрхи терраса: Та уг төвийн дээвэр дээр гарах боломжтой бөгөөд эндээс АНУ-ын Капитол, Вашингтоны дурсгал, Линкольн ба Джеферсоны дурсгалын цогцолбор, Вашингтон, Үндэсний сүм, Потомак гол, ба хөрш зэргэлдээ штат Вирджиния, Пентагон ба Арлингтоны Үндэсний оршуулгын газар зэрэг нь алган дээр тавьсан юм шиг л харагдах болно.
Уг төв хэрхэн ямар түүхтэй байгуулагдсан, санхүүжилт гэх мэт сонирхолтой асуудлуудын талаар өгүүлье.
Уг төвийн түүхийн хуудсыг сөхвөөс 1971 онд нийтэд үүдээ нээсэн бөгөөд түүний суурь тавих үндэс нь бүр 1958 оноос Ерөнхийлэгч Дуайт Эйзенхауэр болон 2 намын тэргүүнүүд Үндэсний соёлын төв байгуулах хууль эрхийн бичиг баримтад гарын үсэг зурснаас үүдэлтэй юм байна. Үндэсний соёлын төвийн хуулийн агуулгын үндсэн чиглэл нь 4 хэсэгтэй ба юуны өмнө барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх , классик болон орчин үеийн урлагийн тоглолтыг өргөн хүрээтэй хэрхэн нийтийн хүртээл болгох мөн төвийн сургалтын бодлогыг тодорхойлох, санхүүгийн асуудлыг бие даан шийдвэрлэх бодлого баримтлах гэхдээ эх үүсгэврийг хэрхэн бий болгон ашиглах зэрэг тусгагдсан байна. Ерөнхийлөгч Джон Ф.Кеннеди нь амьдралын болон урлагийн талыг илүү баримталдаг байснаас гадна нийгмийн харьцааны удирдлагыг “ Хүмүүнлэгийн оюун ухаанд бидний оруулах хувь нэмэр”-ийг урьдал болгож чиглүүлэхийг эрмэлздэг нэгэн байсан байна. Кеннеди өөрийн эхнэр Жаклин болон хатагтай Эйзенхаур нарыг "Үндэсний соёлын төв”-ийг байгуулах,хөрөнгө бүрдүүлэх ажиллагаанд оролцуулахаар тэргүүнээр томилж Цагаан ордонд зохион байгуулагддаг тусгай хүлээн авалт болон үдийн хоолны үеэр хандив цуглуулах, сан байгуулах зэрэгт захиргааны ажилчдыг хамтад нь дайчлах зэргээр ихээхэн чармайлттай ажилласан байна.Ерөнхийлөгч Кеннеди энэ төслийнхээ даргаар нь бараг гурван арван жилийн турш төвийн үйл ажиллагааны чиглүүлэгч од болсон Роджер Л.Стивенсийг 1961 онд томилсон бөгөөд тэрээр үл хөдлөх хөрөнгө, улс төр, урлагийн бүтээлийг хөхүүлэн дэмжих санг босгох болон театрын найруулга зэрэгт сэтгэл хөдөлхүйц амжилтыг авчирсан бөгөөд төвийг барих явцыг хянаж байсан байна. 1963 оны 11-р сарын Ерөнхийлөгч Кеннеди-ийн аллагаас 2 сарын дараа Конгресс Үндэсний Соёлын төвийг түүний "амьд дурсгалд " зориулж бариулахаар 23 сая $-ийг шилжүүлсэн байна.Кеннеди төвийг барих сан бүрдүүлэх ажиллагаа маш хурдацтай өргөжиж сайн дурынхан бүх л ард түмнийг энд хамруулаад зогсохгүй дэлхий нийтээс ч хандив өргөж төслийг хэрэгжүүлэх, барилгын материал болон бусад зүйлээр туслаж байсан байна.1965 оны 12 сард Ерөнхийлөгч Линдон Джонсон Үндэсний Соёлын төвийг барих газрыг 1914 онд Линкольны, 1938 онд Джефферсоны дурсгалын цогцолбор барих газрыг хөндөж байсан алтадсан хүрзээр сэндийлж үйл ажиллагааг нь эхлүүлсэн түүхтэй юм байна.Бүр эхнээсээ уг төв нь улсын болон хувийн хамтарсан санхүүжүүлтээр ажиллаж эхэлсэн бөгөөд жил бүр барилгын ашиглалт, хамгаалалт зэрэгтээ улсаас санхүүжилт авч урлагийн программ болон тасалбар борлуулалт зэрэг бусад үйл ажиллагаагаа өөрийн сан болон корпорац, хувь хүмүүсийн хандиваар явуулж ирсэн байна. Үндэсний Соёлын төв нь анхныхаа нээлтийг 1971 оны 9-р сарын 8-нд Ерөнхийлөгч Кеннедийн дурсгалд зориулж домогт хөгжмийн зохиолч, удирдаач Леонарда Бернстайны дэлхийн хэмжээний бүтээлээр нээсэн байна. Энэ тухай "Нью Иорк таймс "-ийн дараахь өдрийн тэргүүн нүүрэнд "Нийслэлийн иргэд урлаг соёлынхоо ид цэцэглэлтийн үед энэ орой 70 саяаар Потомкийн хязгаарт боссон хөгжим,бүжиг, драмын гантиг ордонд сэтгэл хөдлөм нээлтээ хийлээ " гэж дурдсан байдаг байна.Уг төв нь нийтийн дунд Кеннеди төв гэдгээрээ алдаршсан бөгөөд жүжиг, бүжгэн жүжиг болон симфони найрал хөгжмийн тоглолтууд, дуурь, мюзик холл гэх мэт тоглолтуудаас гадна дэлхийн бусад орны урлагийн тоглолтыг толилуулдаг уламжлалтай юм байна.Уг төвөөс улс даяар штат бүрт олон сая залуучуудад зориулсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна.Мөн төвийн үйл ажиллагааг улам нээлттэй халуун уур амьсгалтай болгоход ихээхэн анхаарч тоглолтуудаа бүх түвшингийн орлоготой хүмүүсийг татахад чиглүүлэн үнэ багатай болон үнэгүй тоглолтыг зохион байгуулах болсон байна. Энэ дашрамд дурсахад ДС-д байх хугацаандаа уг төвд бусад штат болон гадаадын олон сайхан урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь 100 төгөлдөр хуурчын тоглолтыг гадаа задгай талбайд сонирхож бахархаж байсан билээ.Америкчууд эвхдэг сандалтайгаа ирж тухладаг юм билээ.Мөн Хятадын соёлын өдрүүд сарын хугацаанд зохиогдох үер Өвөр монголчуудын тоглолтыг олон хүн сонирхон үзэж байсантай тааралдаж хэрэв манай урлагын тоглолт болвол магад олон хүн сонирхох юм байна даа гэж бодогдож байсан шүү.
Та энэ төвийн талаар дараахь хаягаар ороод үзээрэй.
www,kennedy-center.org /үргэлжлэл байгаа/ Наваан , NY

Tuesday, September 23, 2008

Америкаар аялахуй. Bашингтон ДС. Колумбын дүүрэг дэхь Цэцэрлэгт Хүрээлэн /The United States Botanic Garden/ .

Америкаар аялахуй.
Bашингтон ДС. Колумбын дүүрэг дэхь Цэцэрлэгт Хүрээлэн /The United States Botanic Garden/ .

Капитолийн хажууд нь 1932 онд байгуулагдсан Фредерик Огюст Бартольди-гийн нэрэмжит Цэцэрлэгт Хүрээлэнгийн төвд түүхийг агуулсан баримал бүхий гоёмсог усан оргилуур байдаг юм билээ.Уг Цэцэрлэгт Хүрээлэнгийн түүх,үүсэл нь усан оргилууртай нягт холбоотой болохоор эндээс эхлэх нь зүйтэй болов уу. Уг Цэцэрлэгт Хүрээлэн нь нийтийн цуглаан болон тусгай арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой классик маягаар, геометрийн хувьд зөв сонголттой баригдсан байна. Цэцэрлэгт Хүрээлэн нь гол болон хэд хэдэн том шилэн хорго бүхий байшингаас бүрдэх бөгөөд тэнд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан төрөл бүрийн ургамлын суулгацыг дэлгэн тавьж нийтийн хүртээл болгон үнэ төлбөргүй үзүүлэн сурталчилдгаас гадна тэдгээрийг олон арван жилийн турш шинэчлэн тордож Америкийн цэцэрлэгжүүлэлтийн явцад шинээр бий болж байгаа ургамлуудаар баяжуулагддаг байна. Орчин үед уг Цэцэрлэгт хүрээлэн нь зөвхөн уламжлалт биш төрөл бүрийн ургамлуудыг нийтэд дэлгэн үзүүлэх чиглэлтэй ургамлын хүрээлэн бүхий шилтгээн болж хувирсан байна. Цэцэрлэгт Хүрээлнгийн гол цөм болсон усан оргилуурыг Фредерик Огюст Бартольди /1834-1904/ 1876 онд Филадельфид нээгдсэн Олон улсын үзэсгэлэнгийн 100 жилийн ойд зориулан 1867онд хийсэн загвараараа бүтээн байгуулсан байна. Бартольди мөн энэ хугацаанд Капитолийн бөмбөрцөг дээрхи эрх чөлөөний хөшөөний загвар дээр ажиллаж байсан байна. Усан оргилуур нь 3 секц бүхий тэгш хэмт бүтэцтэй бөгөөд гурван талт яст мэлхийн дүрс бүхий гол суурин дээр нуман нуруу бүхий усан дагиныг байрлуулан хоорондохь зайд нь далайн амьтдыг дүрсэлэн байрлуулсан нь үнэхээр гоёмсог харагдах бөгөөд энэ нь Грекийн уламжлалт уран баримлын сонгодог хэлбэрээр хийгдсэн нь илэрхий. Усан оргилуурын дээд хэсэг болох усан сан нь тавган хэлбэртэй болохоор холоос харахад гоёмсог суурьтай хундага мэт харагдах бөгөөд улаан хүрэн гантиг чулуугаар хийгдсэн юм билээ.Усан санд байрлах оргилууруудын толгойн гоёл нь навчин хэлбэртэй харин суурийг нь нарийхан хийсэн нь их донжтой харагдаж байна лээ. Уг усан оргилуур нь 40 орчим тонн, 9 орчим метр өндөр хийгдсэн ба усан дагины баримал гэхэд л 3,3 метр гэх мэт энэ оргилуурын элемент бүр маш нарийн деталчлагдан хийгдсэн байна. Сонирхогчдын харцыг гал хэлбэртэй 12 тулгуур бүхий сан луу усан дагины баримлаас чиглэгдэхээр хийгдсэн ба оргилж байгаа ус нь яст мэлхий ба загасны амнаас нь үсэрч байгаа мэтээр цацарч Усан санд байгаа болон орчны гоёмсог дүрслэлүүд дээр буух нь үнэхээр сайхан харагдах юм билээ.
Усан оргилуурын хийн фонаран гэрэлтүүлэг нь түүнийг улам гоёмсог харагдуулдаг бөгөөд Вашингтоны анхны дурсгалт газруудын нэг учраас шөнийн цагаар тогтмол гэрэлтүүлдэг байна. Усан сангийн эргэн тойронгийн гэрлийг 1886 онд нэмсэн бөгөөд 1915 онд анхны бүтцийг шилэн бөмбөрцөг хэлбэртэй болгон өөрчилж цахилгаанд холбосон байна.1927 онд Цэцэрлэгт Хүрээлэнг шилжүүлэх үед усан оргилуурыг засварлан хадгаласан байна.1932 онд усан оргилуурыг дахин одоогын байгаа газар нь суурилуулж 1985 онд Фредерик Огюст Бартольди-гийн нэрэмжит болгон 1986 онд сэргээн засварласан байна.
Одоо Цэцэрлэгт Хүрээлэн хэрхэн бий болсон үүх түүхээс товчхон дурдья.Уг Цэцэрлэгт Хүрээлэнгийн шилэн хоргон байшинд дэлгэн тавьсан дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан төрөл бүрийн ургамал, цэцэг, модыг сонирхон танилцаж дэргэд нь патиараа татуулан биширч явснаа дурсахад таатай байна. Америкийн нийслэл Вашингтон ДС дэхь уг Хүрээлэн нь Колумбын институтийн Шинжлэх ухаан ,урлаг соёлыг хөхүүлэн дэмжих хуулийн хүрээнд 1816 оноос суурь нь тавигдсан бөгөөд америкийн ард түмний сайн сайхан ирээдүйн тусын тулд дэлхийн олон орноос төрөл бүрийн ургамлын суулгацыг цуглуулан нутагшуулах замаар бий болсон байна.
Конгресс 1820 онд Хүрээлэнгийн институт байгуулж Капитолын баруун талд нь байгуулахаар шийдвэрлэсэн байна.Гэвч 1837 он хүртэл уг ажиллагаа тодорхой шалтгаанаар зогссон ба 1842 онд Америкт эргэж ирсэн Өмнөт далайг судлах Экспедицийнхэн дэлхийн олон орноос Вашингтон хүртэл олон төрлийн ургамал,цэцэг, модны суулгацыг тээвэрлэн ирснээр Хүрээлэнгийн ажиллагаа сэргэсэн байна. Ингээд эхлээд хуучин патентын товчооны байрны ар талд тусгай хүлэмж барьсан бөгөөд 1850 онд Колумбын Хүрээлэнгийн институт-ийн байранд байсан үйлдвэрүүдийг нүүлгэсэн байна. Хүрээлэн одоогийн байрандаа 1933 онд шилжсэн түүхтэй юм билээ. Уг хүрээлэн нь гадна талдаа 2 акр /1 га арай хүрэхгүй/ бүхий талбайг эзэлсэн тодорхой орчинг бий болгосон шилэн хоргон хүлэмжийг байгуулсан бөгөөд энд өвөрмөц төрөл бүрийн ургамал, цэцэг.модыг тордон тарьж нийтийн хүртээл болгон ирсэн байна. Үндэсний Ургамлын Хүрээлэнд Фредерик Огюст Бартольди-гийн Цэцэрлэгт Хүрээлэн болон гадна талын цэцэгсээр гоёсон тусгай засалттай бут бүхий цэцэрлэг, захиргааны байшин зэрэг багтдаг байна. 1993 онд уг байгууламжыг хамгаалах, ургамлын суулгацыг үржүүлэх, услах систем бүхий тусгай хүлэмж мөн ашиглалтын дэлгүүр бүхий тусгай объектыг нээсэн байна.Уг Ургамлын Хүрээлэнгийн захирлын үүргийг 1934 оноос Капитолын архитекторч хавсаран гүйцэтгэдэг болсон байна.Тус Хүрээлэнгийн ашиглалт ба хамгаалалт ,өөрчлөлт, шинэчлэлт, бусад байгууламжийг барьж байгуулах асуудлыг архитекторч хуулийн хүрээнд хариуцдаг байна. Та энэ Хүрээлэнгээр заавал нэг ороод гараарай. Ер нь АНУ-ын аль ч штатад очсон та ийм төрлийн Хүрээлэнг үзэх боломжтой юм билээ.Энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараахь хаягаар ороод үзээрэй. www.usbg.gov /үргэлжлэл байгаа/ Наваан , NY

Tuesday, August 26, 2008

Америкаар аялахуй: Bашингтон ДС-гийн музейн цогцолбор. /Neighbors to the President/

Америкаар аялахуй: Bашингтон ДС-гийн музейн цогцолбор. /Neighbors to the President/
2008 оны 08 сарын 01
- Америкийн Хувьсгалчдын Охидын Музей. /Daughters of the American Revolution [DAR] Museum/
- Америкийн Дотоодын хэрэг эрхлэх яамны музей /U.S Department of the Interior Museum/
Америкийн Хувьсгалчдын Охидын Музей. /Daughters of the American Revolution [DAR] Museum/

Уг музей нь 1890 онд үндэслэгдсэн бөгөөд Хувьсгалчдын Охидын нийгэмлэгтэй нэгэн зорилгын дор эмэгтэйчүүдийн сайн дурын байгууллагын үйл ажиллагааг Америкийн түүх, соёлын өв уламжлалаыг хамгаалан хадгалах , эх оронч үзэл санааг хэвшүүлэн хөхүүлэн дэмжих ,ирээдүйн хүүхэд багачуудын боловсролд анхааран сайжруулах замаар Америкийн хөгжлийг хамгаалахад чиглүүлж ирсэн байна.

Уг музейн онцлог нь Америкт үйлдвэрлэл хөгжихөөс өмнө ашиглаж байсан объектуудыг байгаагаар нь дэлгэн тавьсан ба мөн тухайн үед эдлэж хэрэглэж байсан эд зүйлс ,уран зураг, чимэглэл зэргийг тусгасан 30000 гаруй сонирхолтой үзмэрүүдтэй юм байна лээ. Музейн үзмэрүүд нь 2 галлерей , 30 гаруй өрөөнүүдэд дэлгэгдэн тавигдсан байдаг байна.Тухайлвал өрөөний тавилгууд ,мөнгөн эдлэлүүд, уран зураг, шаазан эдлэл, ноосон болон нэхмэл хувцас, төрөл бүрийн бүтээлэг зэргийг дэлгэн тавьсан бай. Дээрхи өрөөнүүдийн дотоод засал нь өөр,өөр бөгөөд 17-гоос 20-р зууны үеийнхээр хийгдсэн нь түүх ,соёлын өвийг нийтийн хүртээл болгоход ихээхэн ач холбогдолтой болсон байна лээ.

Мөн уг музейд 1700 оны Шинэ Английн Заал,18-р зууны үеийн Груж хоолны газар, 1850 оны халим агнуурын станц зэргийг тухайн үеийнхээр нь харуулсан нь уг музейг улам сонирхолтой болгосон юм байна лээ. Уг музейн гол хэсэгт нь том номын сан байдаг юм билээ.Уг номын сан нь 1896 онд үндэслэгдсэн бөгөөд Америкийн удам угсаа,гарал үүсэл талаархи судалгааны материалуудын бүрэн цуглуулагатайгаас гадна түүхэн гар бичмэл ба ном товхимол xадгалагдаж байдаг байна. Хэрэв та хүсвэл уг номын сангаар үйлчлүүлж болох юм байна лээ.Уг музейд 1928 онд нилээн засвар хийгдэж Үндсэн Хуулийн Заал нэртэй том өрөө гаргасан бөгөөд энд өнөөдрийг хүртэл олон чухал үйл явдлыг тэмдэглэсэн байна.Энд анхны Үндэсний синфони 1930 онд үндэслэгдсэн байна. Мөн энд 40 гаруй жилийн турш National Geographic /Үндэсний хайгуул шинжилгээ/ киноны цуврал сурталчлагдсан байнa. Хамгийн сонирхолтой нь 2-р дайны үед уг заал болон бусад цогцолборт байлдааны явцыг дэмжин Улаан загалмайн нийгэмлэг байрлаж байсан байнa.
Түүнчлэн уг заалнаас телевизийн нэртэй тухайлвал хөгжмийн холбооны болон Үндэсний спортын шагнал гардуулах зэрэг олон сайхан нэвтрүүлэгүүд хийгдсэн байна. Уг музейд 19-р зууны эхэнд америкчуудын боолчлолыг халах хөдөлгөөнтэй холбоотой дүрслэх урлагийн бүтээлүүд ,уриа лоозон,яруу найрагийн бүтээлүүд гэх мэтчилэнгийн сонирхолтой үзмэрүүдтэй юм билээ. Америкд боолчлолыг халах хөдөлгөөнд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг бөгөөд гол төлөөлөгчдийн талаар чухал үзмэрүүд болон баримт бичиг, эдлэж хэрэглэж байсан эд зүйлс тавигдсан байна лээ.

Америкийн Дотоодын хэрэг эрхлэх яамны музей /U.S Department of the Interior Museum/

Америкийн нийслэл Вашингтон ДС-д байх хугацаандаа уг музейг үзэхээр 2 удаа очсон бөгөөд анхны удаа бичиг баримт байхгүй тул үзэж чадаагүй юм. Уг музейг яагаад үзэх гээд байсны маань учир нь Смитцонионий музей цогцолборын дараагаар орох хамгийн олон сонирхолтой үзмэрүүдтэй гэж сонсож байсных билээ. Уг нь хэн ч байсан чөлөөт цагаараа очсон орныхоо түүх дурсгалын газрууд болон музейг үзэж патиараа татуулан нутагтаа очоод хуучлах юмтай байхыг боддог биздээ.Танд одоо Ерөнхийлөгчийн хөрш цогцолборын нэг болох Дотоодын хэрэг эрхлэх яамны музейн талаар товч танилцуулахыг хүсч байна.

Уг музейн барилга нь тэртээ 1930 -аад онд баригдсанаараа байгаа бөгөөд 1938 онд нийтэд дотоодын нөөц баялаг ба түүхэн хөгжил ,хийгдсэн болон хийгдэж байгаа ажлууд ,хэрэгжүүлсэн төсөлүүдийг дэлгэн харуулснаараа онцлог юм байна лээ. Уг музейд тус байгууллагын 1849 оноос өнөөдрийг хүртлэх өөрчлөлтийг тусган харуулсан хороо,агентлагын бичиг баримтууд ,мэрэгжлийн түвшинд сэргээн засварлагдсан түүхэн үзмэр , үе дамжин хадгалагдсан үзмэрүүд ,19-р зууны үеийн тоног төхөөрөмж байгаагаараа мөн түүхийн холбогдолтой фото зургууд , тухайн салбарын үзмэр, үзүүлэнтэй холбоотой дүрс бичлэгийг тухалан сонирхож болох газар бүрт байрлуулсан нь их сонирхолтой юм билээ.Түүнчлэн уран зургийн эх зургуудыг дэлгэн тависанаас гадна уг байгууллагын олон талт үйл ажиллагаа ба баялаг өв уламжлалыг тусгасан үзэсгэлэнг ээлжлэн нийтэд толилуулдаг юм байна лээ.

Уг музей нь 10 гаруй галлерейтэй бөгөөд Дотоодын хэрэг эрхлэх яамны харъяалдаг бүхий л салбарын үйл ажиллагаатай холбоотой 8,5 сая гаруй үзмэртэйгээрээ дэлхийд дээгүүр ордог юм байна лээ. Тухайлбал Индианчуудын амьдрал түүхэн замнал, тэдний талаар авч явуулж байсан арга хэмжээ болон мөн индианчуудын хэргийг хамаарах хороо байгуулж тэдэнд Америкийн Нэгдсэн Улсын зүгээс үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа, Газрын нөөц баялагын удирдлагын хороо,Усжуулалтын хороо,Загас агнуур ба ашиглагдаагүй нөөц баялагын алба,Индианчуудын уран бүтээл ба гар урлалын зөвлөл,Америкийн Нэгдсэн Улсын геологи хайгуулын байгуулага, Ашигт малтмалын алба, Үндэсний бизнес төв , Үндэсний үйлчилгээний төв ,Байгал орчныг хамгаалах алба зэрэг газруудын үйл ажилгаатай холбоотой үзмэрүүд байдаг юм байна лээ. Америкийн Нэгдсэн Улс нь Индианчуудын хэрэг эрхлэх хороогоор дамжуулан Аляскын үндсэн оршин суугчид болон нийт 561 индиан омогыг хүлээн зөвшөөрч тэдэнд олон сая га газрыг итгэл хүлээлгэн эзэмшүүлдэг байна.Мөн 48000 гаруй индиан оютнуудын боловсролын асуудлыг уг хороо хариуцдаг байна.

/үргэлжлэл бий/
О.Наваан /Нью-Йорк/

Tuesday, June 24, 2008

Америкаар аялахуй.
Bашингтон ДС Капитол ба Капитолийн өндөрлөг /United States Capitol/ / үргэлжлэл /
Конгрессийн номын сан /The Library of the Congress/
Конгресс /The Congress/
Капитол нь Сенат -ийн ба Дээд Зөвлөл-ийн гэсэн 2 танхимаас бүрдэх бөгөөд энд гишүүд нь хууль боловсруулах, гэрээ хэлэлцээр, томилгоо, хуулийн төсөл, зөвлөмж зэрэгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж саналаа өгөхөөс гадна асуулт тавих эрхтэй байдаг байна. Капитол болон бусад албаны байруудаас гишүүд саналаа өгөх, кноп дарах боломжтой байдаг байна.Дээд Зөвлөлийн танхим нь Капитолын өмнөт жигүүрт, Сенатийн танхим нь хойт жигүүрийн урьд талд нь бөгөөд хоёр танхимийн галлерей нь хэвлэлийн болон нийтийн мэдээлэлийн хэрэгслэл мөн телевизийн шууд нэвтрүүлэг хийх боломжтой тоног төхөөрөмжтэй холбогдсон байна. Сенатийн болон танхимийн үйл ажиллагаа нь хэвлэлийнхэн, мөн нийтэд нээлттэйгээс гадна Конгрессийн шинэ мэдээ ,онцлог үйл явдлыг Капитолоос шууд дэлхий даяар дамжуулан үзүүлэх боломжтой ба тэнд хүрэлцэн ирсэн хүмүүс ордны гадна талд телевизийн камер, сурвалжлагч нартай тааралдах нь элбэг бөгөөд хагас бөмбөрцөг оройг фон болгон ашигладаг байна
Сенат /The Senate/
Сенат нь штат бүрээс 2, нийтдээ 100 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүнээр сонгогдогч нь 30 настай, 9 жил АНУ-ын иргэн хэн ч байсан сонгогдох эрх эдлэхээр хуульчилсан байдаг байна.Сенатор нь 6 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд Сенатын гуравны нэг нь 2 жил тутамд нөхөгдөн сонгогддог байна.1913 оноос өмнө сенатор нь тухайн штат-ийн хуулийн хүрээнд сонгогддог байсан бол сонгуулийн 17-р зүйлийн өөрчлөлттэй холбогдон бүх нийтийн санал хураалтаар сонгогддог болсон байна.Хэрэв сенатор нас барах буюу ажлаа хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөх тохиолдолд төрийн тэргүүн орны хүнийг томилдог байна. Дэд Ерөнхийлөгч нь Сенатыг даргалдаг бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг нь Ерөнхийлөгчийн томилсон, ихэнх суудал бүхий намын ахмад гишүүн нь даргаладаг байна
Дээд Зөвлөлийн Танхим /The House of Representatives/
Дээд Зөвлөлийн Танхим нь 1911 онд батлагдсан хуулийн хүрээнд зөвхөн 435 гишүүнээс бүрддэг байна.Штат бүр нь нийт иргэдийн тоо болон 10 жил тутамд дахь хүн амын тооллогыг үндэслэн гишүүдийнхээ тоог тогтоодог бөгөөд доод тал нь гэхэд нэг гишүүнтэй байх эрхтэй юм байна.АНУ-ын иргэн 7-гоос доошгүй жил байсан 25 нас хүрсэн бол хоёр жилээр сонгогдох эрх эдэлдэг байна.Хэрэв нас барах буюу хугацаагаа бүрэн гүйцээгээгүй гарсан тохиолдолд сонгуулийг зарлан явуулж орны гишүүнийг сонгодог байна.Мөн Америкийн Самоа,Колумби-ийн тойрог,Гуама ба Виргинскийн арлуудаас санал өгөх эрхгүй төлөөлөгчид, Пуэрто-Рико-гоос ажиглагч нарыг оролцуулдаг байна.Танхимыг Спикер /Дээд Зөвлөлийн дарга/ даргалдаг байна.Спикер нь дэд ерөнхийлэгчийн дараагаар орох бөгөөд тэргүүн болох өндөр магадлалтай байдаг байна.
Капитолын цогцолбор нь гол ордны орчин тойронд засгийн газрын ордон,Дээд зөвлөл болон Сенатын гэх мэт албаны зориулалт бүхий эртний болон орчин үеийн архитектуртай байшингуудтай юм билээ. Тухайлбал Конгрессийн гурван том албаны байшин ба Дээд Зөвлөлийн нэг барилга мөн Сенатийн гурван том албаны байрнаас бүрддэг байна.Үүнд: 1908 онд баригдсан Канноны, 1933 оны Лонгуорт, 1965 оны Раубурны албаны байшингууд, 1909 онд баригдсан Русселлийн, 1958 оны Дирксен,1982 оны Харт-ийн Сенатийн ордонгууд ,1975 онд анх Улсын мөрдөн байцаах газрын зориулалттай баригдсан байшинг Дээд Зөвлөлийн албаны байр болгон Сенатад цөөнхийн лидер байсан Джеральда П.Фордын нэрээр нэрлэгдсэн байшин зэрэг юм.
Конгрессийн номын сан /The Library of the Congress/
Анх удаагаа 2003 онд Конгрессийн номын санг сонирохоор гадуур нь алхаж байхад маш гоёмсог ордонд орох нь гэмээр сэтгэгдэл төрж билээ. Номын сангийн гадна тал нь өндөр багана бүхий урт гэгээвчтэй явган хүний замтай, үүдээр нь оруут урт заалны төгсгөлд нь дурсгалын баримал байрлуулсан өндөр таазтай үнэхээр сайхан эртний хийц загвартай ордон мэт байсан юм. Конгрессийн номын сан нь Америкийн Нэгдсэн Улсын /АНУ/ үндэсний номын сан бөгөөд АНУ-ын Конгрессийн эрдэм шинжилгээ, судалгааны томоохон салбарт тооцогддог юм байна.Нийслэл Вашингтон ДС -гийн Колумби-ийн тойрогт байралдаг гурван том байшинг эзэлдэг уг номын сан нь дэлхийн хамгийн чухал номын сангуудын нэгэнд зүй ёсоор ордог хэд хэдэн удаа гал түймэрт өртөн үнс болж байсан боловч хэд дахин сэргээгдэн, засварлагдан,баяжуулагдсаар өнөөдөр дэлхийн рекордын Гиннессийн номонд "Агуу номын сан " гэж бүртгэгдсэн байдаг байна.Одоо уг номын сан хэрхэн байгуулагдсан түүхийг сөхөе. Конгрессийн номын сан байгуулах анхны хуулийг 1800 оны 4-р сард баталсан бөгөөд үүнээс хойш бүтэц зохион байгуулалтын талаар олон хуулийг батлан хэрэгжүүлж ирсэн талаар түүхэндээ тэмдэглэсэн байна.Конгрессийн номын санг бүрэлдэн бий болоход тухайн үед Ерөнхийлөгч байсан Томас Джефферсон гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1814 оны 8-р сард британчуудын довтолгооны үед 3000 гаруй боть номтой номын сан галдан шатаагдсаны дараа хувийнхаа номын санг ашиглах санал тавьж түүнийг нь 1815 оны эхээр Конгресс хүлээн авсан байна.1801-1805 онуудад номын сан Капитолын хойт жигүүрт байрлаж Сенат, Дээд Зөвлөлийн 2 танхимд зэрэг үйлчилж байсан ба 1806-1814 онуудад Капитолын олон өрөөг дамжин ажиллаж ирсэн байна.Томас Джефферсоны хувийн номын сан нь 50 жилийн турш цуглуулсан төрөл бүрийн салбарын тухайлбал шинжлэх ухааны,гүн ухааны,уран зохиолын болон зөвхөн хууль зүйн чиглэлийн биш гадаад хэлний, хоолны гэх мэт 6487 ширхэг номноос бүрдэж байсан байна. 1818 он хүртэл номын сан нь нүүдлийн байдалд байсан бөгөөд тодорхой арга хэмжээ авагдаагүй,санхүүжүүлалт нь нэг шат ухарсан байна. Капитолын шинэ архитекторч Шарль Булфинч 1818 оны эцсээр Капитолын гол хэсэгт өмнөөс хойт тал хүртэл нилээн том талбай бүхий номын сангийн танхимийг барих төлөвлөгөө гаргасан байна. Энэ танхим нь уртаараа 30гаруй метр, өргөнөөрөө 10 гаруй метр бөгөөд 1824 оны 8-р сар хүртэл ажиллаж байсан байна.1825 онд галлерейн зүүн хэсэгт лаанаас үүдэлтэй гал гарч эхэлсэн бөгөөд яаралтай арга хэмжээ авснаар их хохирол гарахаас урьдчилан сэргийлж чадсан байна. 1851 оны 12-р сард номын сангийн түүхэнд хамгийн томд тооцогдох гал эвдрэлтэй яндангаас үүдэн гарч 35000 ном,ойролцоогоор цуглуулгын 55000 ном,мөн Джефферсоны анхны хандивын гуравны хоёр нь шатсан байна.
Капитолын архитекторч Томас У.Вальтер номын сангийн танхимийг өргөтгөн галд тэсвэртэй материалаар бүх талбайг засварлан хийх төлөвлөгөөг Конгрессээр баталлуулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1853 оны 8-р сард уг танхимыг нээсэн байна.Тухайн үед энэ танхимын талаар хэвлэлд "дэлхийн хамгийн том төмөр танхим " гэж нэрлэж байсан ба Капитолын эсрэг талд төв болон зүүн талаар нь галлерейнуудыг байгуулсан байна.1857 онд Конгресс номын санд Дотоодыг Хамгаалах Яамны бичиг баримтууд болон түүний төрийн захиргааны олон улсын ном солилцооны программуудыг шилжүүлсэн байна.1865-1870 оны хооронд Томас Джефферсоны байшинг барих санхүүжүүлалтыг гаргасан ба олон улсын ном солилцооны төвийг сэргээн бий болгосон ба тэнд номын сангийн хяналттай холбоотой арга хэмжээний депозативууд, зохиогчын эрхийн бүртгэл зэргийг байрлуулсан байна. 1897 онд номын сан Капитолын шинэ төв байрандаа орох үед 840000 боть ном, зохиогчын эрхийн депозативын 40% нь бүрдсэн байсан байна.1904 он гэхэд номын санд бусад орны тухайлбал Индикийн 4000 гаруй боть ном,1906 онд Оросын номын сангаас авсан Г.В.Юдины 80000 боть,1908 онд Счатзын цуглуулгаас эртний дуурийн либерто, 1930 оны эхээр Оросын эзэн хааны цуглуулгаас тухайлбал Романовын гэр бүлийн номын сангаас төрөл бүрийн 2600 боть ном зэргийг худалдан авснаас гадна Хятад ,Япон улсаас уламжлалт эмийн ургамлын бүтээлүүдийг цуглуулан авсан байна. 1925 оноос Конгресс тусгай акт боловсруулан урлагийн хандив болон тусламж цуглуулан хүлээн авахыг зөвшөөрсөнөөр номын санд урлагийн бүтээлийн цогцыг бүрдүүлэх эхлэл тавигдсан байна.
1929 онд Миссисипи штатын Конгрессийн гишүүн Росс Коллинз 1,5 сая $ санал болгосны үр дүнд Отто Воллвехр-ийн цуглуулгыг мөн Гутенбергийн Библийн 4 төрлийн нилээд өөрчлөгдөн шинэчлэгдсэн нэг хувилбарыг худалдан авсан байна.Номын сан нь олон нэртэй хүмүүсээс хандив, тэтгэлэг авч эхэлсэн бөгөөд тухайлбал Джон Д.Рокфеллер, Джеймс Б.Вилбур ба М.Арчер Хантингтон нар орж байна.Мөн номын санд Гертруда Кларк Бхитталл гэхэд алдарт Страдиваригийн хийл хөгжим 5 ширхэгийг, Элизабет Спрагуе Кулидж урлагийн авъастнуудад зориулсан тэтгэлэгийн санг үндэслэсэн байна.1928 оноос номын сангийн өргөтгөл эхэлсэн бөгөөд 1930 он гэхэд Джон Адамс-ийн байшинг барьж эхлээд 1939 оноос нийтэд үйлчилгээгээ эхэлсэн байна.1939 оноос одоо хүртэл олон өөрчлөлт шинэчлэлт хийгдсэний дотор 1939-1944 онуудад дэлхийн 2-р дайн ид өрнөж байх үед номын сангийн түүхэнд ардчилалын үзэл санаа мэдэгдэхүйц хэрэгжихэд тухайн үед тэргүүнээр ажиллаж байсан Арчибальд Маклейш ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэгдсэн байна. 1953 он хүртэл номын сангийн бүтэц,зохион байгуулалтанд ихээхэн өөрчлөлт орж дэлхий дахинаа өөрийн төлөөлөлийг бий болгосон нь гол амжилт болсон байна. Үүний үр дүнд Европийн болон Америкийн бусад номын сангаас ном товхимолыг нийлүүлэх, парламентын үндэсний номын санг автоматчуулах системийг Япон улсаас оруулан үндэсний нэгдсэн холбоог байгуулсан зэрэг чухал үйл явдлууд болсон байна.1953-1977 онд гуравдахь номын санг байгуулсан бөгөөд Кайр ба НЬю-Дели хотуудад өөрийн төвүүдийг шинээр байгуулснаар гадны орнуудын ном товхимолыг олж авах боломжтой болсон байна.1967 оноос номын сан нь хадгалалт, хамгаалалтанд ихээхэн анхаарч шинэлэг арга технологийг судлан нэвтрүүлж эхэлсэн байна.Түүнчлэн номын сангийн төсөв жилээс жилд нэмэгдэж тэндээс зохиолчид, хэвлэлийнхэн болон соёл урлагийн хүмүүстэй хамтран ажиллах ажиллагаагаа улам өргөжүүлснээр дэлхийн тавцанд нэр хүнд нь улам өсч ирсэн бөгөөд шинэ техник технологийн өсөлт хурдацтай хөл нийлүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр 1991 он гэхэд улс даяараа боловсролын байгууллагуудтай интернетийн сүлжээгээр холбогдож чадсан байна. 2005 оны 11-р сард Конгрессийн номын сан нь дэлхийн соёл урлагийн эд зүйлс болон тоон хэлбэрт шилжүүлсэн номуудыг хадгалах замаар 'Дэлхийн тоон номын сан ' бий болгох зорилготойгоо зарласан байна. Конгрессийн номын санд өнөөдрийн байдлаар олон улсын 470 гаруй хэл дээр хэвлэгдсэн материал;30 сая гаруй бүртгэгдсэн ном; 58 сая гар бичмэл; 500000 рулон микрофильм; 6000 гаруй инээдмийн ном; 4,8 сая карт;нот; 2,9 сая дуу хөгжмийн бичлэг; 13,7 сая гэрэл зураг ба Беттс Страдивари болон Кассаветти Страдувари нарын архитекторийн зурагууд; урлагийн гайхамшигтай бүтээлүүд; дүрс зураг гэх мэт 850 км урт тавиур дээр хадгалагдаж байдгаас харахад агуу том болох нь мэдрэгдэж байгаа биздээ. Номын сангийн ажлын нэг өдөр гэхэд ойролцоогоор АНУ-д шинээр хэвлэгдэж байгаа 22000 шинэ зүйлийг хүлээн авч дундчаар тогтмол 10000 бүтээл цуглуулагат нэмэгдэн хадгалагддаг байна. Хэрэв Конгрессийн номын санг тоон хэлбэрт шилжүүлэн энгийн текст хэлбэрээр хадгалах гэвэл энэ нь 17-20 тирабайт мэдээлэл болох юм байна. Конгрессийн номын санд орох завшаан олдож карт нээлгэн эх орныхоо тухай материалийг сонирхож байснаа дурсахад таатай байна.
Та номын сангийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараахь хаягаар аялаад үзээрэй.
www.loc.gov/about the library of the congress
/үргэлжлэл байгаа/ Наваан New York

Sunday, April 27, 2008

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Bашингтон ДС Капитол ба Капитолийн өндөрлөг /United States Capitol/
Вашингтон ДС-гийн аялалыг Капитолын өндөрлөгөөс эхлэх нь нилээн утга учиртай юм. Энэ өндөрлөг дээр нийслэлийн төв дахь хамгийн өндөр байшин Капитол баригдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Конгресс энд байралдаг байна.Уг байшингийн хагас бөмбөрцөг хэлбэртэй орой нь холоос харагддаг бөгөөд ялангуяа оройн цагаар түүн дээр прожекторын асар хүчтэй гэрлийг тусгадаг байна. Хотын төвийн гол өргөн чөлөө болох Пенсилвани-авею нь Капитолыг Ерөнхийлөгчийн Цагаан ордонтой холбодог байна. Капитол баригдаж эхэлснээсээ хойш галдан шатаагдсан, дахин сэргээгдсэн, өөрчлөгдсөн,шинэчлэгдсэн гэх зэрэг олон түүхийг агуулсан дэлхийд архитектор болон агуулагаараа чухалд тооцогдддог бүтээл бөгөөд Америкийн ард түмэн, түүний засгийн газар,бүтээн байгуулагчдын дурсгалт хөшөөг мөнхрүүлсэн ордон юм билээ. Капитол нь Конгрессийн гол ордноос гадна Америкийн түүх ба урлагийн бүтээлүүд бүхий гайхалтай музей бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 3-5 сая хүн үзэж сонирхдог байна.Өнөөдөр Капитол нь ойролцоогоор 4 гектор газрыг эзэлдэг бөгөөд 540 гаруй өрөө,тасалгаатай юм байна.Капитолын байшин нь 5 түвшинтэй бөгөөд хамгийн доод талын газар доорхи давхарт Конгрессийн төрөл бүрийн ажил эрхэлдэг цэргийн албан хаагчдад зориулсан өрөө,тасалгаанууд дээд давхарт нь Брумиди-ийн гэгээвч,баганат танхим, сэргээн засварлагдсан эртний Дээд Шүүхийн танхим,Ротонда-ийн доод талын бунхан хэлбэртэй байгууламж зэрэг түүхэн үзмэрүүдтэй сонирхогчид,үзэгчдэд нээлттэй байгууламжтай юм байна.Баганат танхим буюу Колумнс-ийн танхим нь 30 гаруй метр өндөр гоёмсог чимэглэл бүхий ханатай бөгөөд 28 цагаан гантиган баганатай юм байна лээ. Брумиди-ийн гэгээвч нь Итал гаралтай Брумиди-гийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд уг зураач нь 1855 оноос насан эцэстлээ 1880 он хүртэл өрөөнүүд болон гэгээвчийн чимэглэл,зүргийг зурж уран бүтээлээ өвлөн үлдээсэн юм байна. Энд Томас Вальтерийн бүтээсэн гоёмсог чимэглэл бүхий шалтай өрөө, Ротонда-ийн дор байрлалтай бунхан /Crupt/ хэлбэртэй байгууламж зэрэгт түүхэн үзмэрүүдийг дэлгэн тавьсан байдаг юм билээ. Хоёрдугаар давхарын өмнөт жигүүрийн хэсэгт Дээд Зөвлөлийн танхим,хойт жигүүрийн хэсэгт Сенат мөн Конгрессийн удирдлага, салбар тасгууд, дунд хэсэгт яг хагас бөмбөрцөг оройн доод талд нь Ротонда байралдаг бөгөөд энэ нь Америкийн түүхэнд гол үүрэг гүйцэтгэсэн түүхэн хүмүүсийн баримал мөн уран зургийн бүтээл бүхий галлерейн үүрэг гүйцэтгэдэг бөөрөнхий хэлбэртэй ёслолын танхим юм билээ.Сониноос Ротонда нь 32 метр диаметртэй, дээшээгээ орой хүртэл 60-аад метр урттай гэж тэмдэглэгдсэн байна лээ. Ротонда-гоос өмнөт хэсэгт байрлалтай хагас дугуй өрөө нь Үндэсний Баримлын Танхим юм билээ.Гуравдугаар давхараас галлерей нээлттэй бөгөөд Конгрессийн ажиллагаа явагдаж байх үед Сенат ба Дээд Зөвлөлийн хүралдааныг харах боломжоор хангагдсан юм билээ.Энэ давхарын бусад хэсэгт нь хэвлэлийн бага хуралд зориулсан танхим,албаны өрөө тасалгаанууд ,зөвлөлийн өрөөнүүд байдаг байна.Дөрөвдүгээр давхар ба доод талын давхар нь тусгай тоноглол бүхий өрөө, ярилцлага семинарийн өрөө болон үйлчилгээний өрөөнүүд байдаг байна.
Капитолын барилга нь бүхэл бүтэн цогцолбор бүхий ордон бөгөөд энд Конгресс болон түүний ажлын байр, Конгрессийн номын сан бүхий байшин, АНУ-ын Дээд Шүүхийн байр, Байгалийн Хүрээлэн, алдартай усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн, Капитолын цахилгаан станц болон бусад туслах объектууд ордог байна.Сонирхолтой нь Капитол нь өөрийн гэсэн архитекторчтой бөгөөд тодорхой хугацаагаар өндөр шалгуураар сонгогдон эдгээр байгууламжуудын бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалат, ёслолын ажиллагааг Конгрессийн өмнө хуулийн хүрээнд бүрэн хариуцдаг байна. Нийслэлийн төвд орших Капитол нь цагаан гантиг чулуун чимэглэл бүхий дэлхий дахинаа уран барилгын байгууламжаараа гайхагддаг бөгөөд 1793 оноос анхны суурийн чулууг тухайн үед Ерөнхийлэгч байсан Джорж Вашингтон тавьснаар баригдаж эхэлсэн түүхтэй бөгөөд уг ордонг барих ажилд араваар тогтохгүй архитекторч,загвар зохиогч нар 1863 он хүртэл ажиллаж хагас бөмбөрцөг орой дээр ''Эрх чөлөө '' гэсэн баримлыг байрлуулсан боловч бүрэн дуусаагүй байна. Америкт ирсэн хүн бүр л энэ ордны дэргэд патиараа татуулан Конгрессийн номын санд зочлон Цэцэрлэгт хүрээлэнг үзэж алжаалаа тайлдаг билээ.Миний хувьд анх удаагаа Конгрессийн номын санд 2003 онд зочилж карт нээлгэсэн бөгөөд иргэний үнэмлэх шиг картыг патиарыг минь татаад л дор нь хийгээд өгч билээ.
Дэлхий дахинаа АНУ-ын ардчилал,эрх чөлөөний илэрхийлэл болсон Капитолын цогцолборт Конгресс нь 1800 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн байна.Конгрессийн танхимд Ерөнхийлөгч тангаргаа өргөдөг ба жил бүр Холбооны засгийн газар бүр мэдээлэл хийдэг бөгөөд энд АНУ-ын хуулиудыг боловсруулдаг байна. Бүхэл бүтэн хоёр зууны турш Капитол нь засгийн газартайгаа хамт өөрчлөгдөж ирсэн бөгөөд Холбооны шинэ бүрэлдэхүүн нэмэгдэх тутам тэдний төлөөлөл, сенаторуудын тооны өсөлттэй уялдан шинэ,шинэ жигүүрүүдээр өргөтгөгдөн ирсэн байна.1800 онд засгийн газар Филадельфи-гийн түр байрлаж байсан байрнаасаа нүүж ирэхэд Капитолын гол барилга бүрэн дуусаагүй л байсан байна.Нэгд 2-р давхарын том өрөөнд Конгрессийн номын сан,хоёрт доод давхарын танхимд Сенат байралсан байна. Конгресс тэр үед хойт талын жижиг жигүүрт орж байсан байна.1810-1859 оны хооронд Сенатын байсан 2-р давхрын танхим нь одоо Хуучин Сенатын танхим гэдгээрээ алдартай юм байна. Капитолын өмнөт жигүүр нь 1807 онд ашиглалтанд орсноор Дээд Зөвлөлийн өргөө бэлэн болсон бөгөөд төв байшин нь өргөө, Сенатын жигүүртэй модон зам бүхий гэгээвчээр хоорондоо холбогдож байсан байна.Энэ нь 1814 он хүртэл байсан бөгөөд Америк- Англичуудын хооронд дахь 2-р дайны үед Английн түрэмгийлэгчид Капитол болон Вашингтоны хэд, хэдэн барилга байгууламжуудыг галдан шатаахад сүйдсэнийг сэргээн засварлаад 1819 онд ажиллагаанд оруулсан байна. Төв барилга нь 1826 онд засварлагдан дуусаад бусад хоёр жигүүртэйгээ холбогдсон байна.1850 оноос Капитолын анхны байгууламжын төгсгөлийг нилээд том жигүүрээр өргөтгөн чимэглэлийг Даниэль Вебстер хийсэн байна. 1857 онд Дээд зөвлөл өөрийн танхимтай болсон ба 1859 онд Сенат танхимдаа орсон байна. Гол өргөөний Хуучин Гэгээвч нь нилээн сүүлд нь Үндэсний баримлын гэгээвч болон муж бүрээс хоёр,хоёр алдар, гавъяатай хүмүүсийнхээ баримлыг байрлуулах саналыг Конгресс тавьсны дагуу баримлуудыг байрлуулсан байна.Иргэний дайны үед Томас У.Вальтерийн загвараар хагас бөмбөрцөг хүрэл оройг хийж эхэлсэн байна. Америкийн зураач Томас Кроуфордын загвараар бүтээгдсэн 'Эрх чөлөө ' баримлыг Өмнөт цогцолбороос 87 м орчим өндөрт хагас бөмбөрцөг орой дээр 1863 оны 12-р сарын 2 нд байрлуулсан байна.
20-р зууны эхэн үеэс л дахин өргөтгөл хийж Капитолын байрыг томсгох шаардлагатай болсон бөгөөд анхны байшин ба Сенатын албаны өрөөнүүд 1908 ба 1909 онуудад дууссан байна.Капитолын энэ байшингуудад метро хүрэх нүхэн замыг цахилгаан машинтай нь холбож өгсөн байна.Капитолын анхны шороон хананууд нь элэгдэж хуучирснаас яаралтай засварыг цаг алдалгүй хийж ирсэн байна.Мөн 1958-1962 онуудад Зүүн нүүрэн талыг өөрчлөн засварлаж гантиг чулуун 32 тулгуур бүхий гоёмсог фасад хийсэн бөгөөд 1980-аад онд Баруун нүүрэн талыг нарийн засаж сэргээхдээ тухай үеийнхээр нь үлдээсэн байна.
Капитолын гол цөм 'Ротонда'
Ротонда нь Капитолын гол төв хэсэгт багтддаг ба энд хууль боловсруулах ажиллагаа хийгддэггүй ерөнхийдөө ёслолын үйл ажиллагаа болон Ерөнхийлэгч Авраама Линкольн-оос эхлэн Конгрессийн хүндэт гишүүд, цэргийн алдартнууд болон нэр төртэй иргэдтэй гашуудлын салах ёслол хийдэг юм байна.Ротонда-д бусад штате-ийн төрийн тэргүүн, алдартнуудыг хүлээн авдаг бөгөөд чухал арга хэмжээнүүд зохиогддог байна.Ротонда-гийн дотор тал нь Америкийн Нэгдсэн Улс бүрэлдэн тогтсон болон өрнөж байсан хувьсгалын тухай олон арван зураачдаар бүтээгдсэн уран зургуудаар чимэглэгдсэн нь ирээдүйн хойч үеийн хувьд соёлын үнэт өв болсон байна.Энд алдартай Джон Трумбулл, итал-америк гаралтай Константино Брумиди нарын зэрэг зураачид Капитолын олон өрөө тасалгаа, коридор болон 60 метр өндөрт байгаа хагас бөмбөрцөг оройн дотор талд хүртэл зурсан бүтээлүүдтэй нь та танилцах боломжтой бөгөөд энд бас америкийн ардчилалын билэг тэмдэг мөн текникийн хөгжлийн хурдацыг тусгасан бүтээлийг үзэх болноо.
Та Капитолийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараахь сайтанд зочлоорой.
www.aoc.gov/cc/architecture/index.cfm
/үргэлжлэл байгаа/ Наваан New York

Sunday, April 20, 2008

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Америкаар аялахуй.
Bашингтон ДС Капитол ба Капитолийн өндөрлөг /United States Capitol/
Вашингтон ДС-гийн аялалыг Капитолын өндөрлөгөөс эхлэх нь нилээн утга учиртай юм. Энэ өндөрлөг дээр нийслэлийн төв дахь хамгийн өндөр байшин Капитол баригдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Конгресс энд байралдаг байна.Уг байшингийн хагас бөмбөрцөг хэлбэртэй орой нь холоос харагддаг бөгөөд ялангуяа оройн цагаар түүн дээр прожекторын асар хүчтэй гэрлийг тусгадаг байна. Хотын төвийн гол өргөн чөлөө болох Пенсилвани-авею нь Капитолыг Ерөнхийлөгчийн Цагаан ордонтой холбодог байна. Капитолын барилга нь бүхэл бүтэн цогцолбор бүхий ордон бөгөөд энд Конгресс болон түүний ажлын байр, Конгрессийн номын сан бүхий байшин, АНУ-ын Дээд Шүүхийн байр, Байгалийн Хүрээлэн, алдартай усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн, Капитолын цахилгаан станц болон бусад туслах объектууд ордог байна.Сонирхолтой нь Капитол нь өөрийн гэсэн архитекторчтой бөгөөд тодорхой хугацаагаар өндөр шалгуураар сонгогдон эдгээр байгууламжуудын бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалат, ёслолын ажиллагааг Конгрессийн өмнө хуулийн хүрээнд бүрэн хариуцдаг байна. Нийслэлийн төвд орших Капитол нь цагаан гантиг чулуун чимэглэл бүхий дэлхий дахинаа уран барилгын байгууламжаараа гайхагддаг бөгөөд 1793 оноос анхны суурийн чулууг тухайн үед Ерөнхийлэгч байсан Джорж Вашингтон тавьснаар баригдаж эхэлсэн түүхтэй бөгөөд уг ордонг барих ажилд араваар тогтохгүй архитекторч,загвар зохиогч нар 1863 он хүртэл ажиллаж хагас бөмбөрцөг орой дээр ''Эрх чөлөө '' гэсэн баримлыг байрлуулсан боловч бүрэн дуусаагүй байна. Америкт ирсэн хүн бүр л энэ ордны дэргэд патиараа татуулан Конгрессийн номын санд зочлон Цэцэрлэгт хүрээлэнг үзэж алжаалаа тайлдаг билээ.Миний хувьд анх удаагаа Конгрессийн номын санд 2003 онд зочилж карт нээлгэсэн бөгөөд иргэний үнэмлэх шиг картыг патиарыг минь татаад л дор нь хийгээд өгч билээ.
Дэлхий дахинаа АНУ-ын ардчилал,эрх чөлөөний илэрхийлэл болсон Капитолын цогцолборт Конгресс нь 1800 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн байна.Конгрессийн танхимд Ерөнхийлөгч тангаргаа өргөдөг ба жил бүр Холбооны засгийн газар бүр мэдээлэл хийдэг бөгөөд энд АНУ-ын хуулиудыг боловсруулдаг байна. Бүхэл бүтэн хоёр зууны турш Капитол нь засгийн газартайгаа хамт өөрчлөгдөж ирсэн бөгөөд Холбооны шинэ бүрэлдэхүүн нэмэгдэх тутам тэдний төлөөлөл, сенаторуудын тооны өсөлттэй уялдан шинэ,шинэ жигүүрүүдээр өргөтгөгдөн ирсэн байна.1800 онд засгийн газар Филадельфи-гийн түр байрлаж байсан байрнаасаа нүүж ирэхэд Капитолын гол барилга бүрэн дуусаагүй л байсан байна.Нэгд 2-р давхарын том өрөөнд Конгрессийн номын сан,хоёрт доод давхарын танхимд Сенат байралсан байна. Конгресс тэр үед хойт талын жижиг жигүүрт орж байсан байна.1810-1859 оны хооронд Сенатын байсан 2-р давхрын танхим нь одоо Хуучин Сенатын танхим гэдгээрээ алдартай юм байна. Капитолын өмнөт жигүүр нь 1807 онд ашиглалтанд орсноор Дээд Зөвлөлийн өргөө бэлэн болсон бөгөөд төв байшин нь өргөө, Сенатын жигүүртэй модон зам бүхий гэгээвчээр хоорондоо холбогдож байсан байна.Энэ нь 1814 он хүртэл байсан бөгөөд Америк- Англичуудын хооронд дахь 2-р дайны үед Английн түрэмгийлэгчид Капитол болон Вашингтоны хэд, хэдэн барилга байгууламжуудыг галдан шатаахад сүйдсэнийг сэргээн засварлаад 1819 онд ажиллагаанд оруулсан байна. Төв барилга нь 1826 онд засварлагдан дуусаад бусад хоёр жигүүртэйгээ холбогдсон байна.1850 оноос Капитолын анхны байгууламжын төгсгөлийг нилээд том жигүүрээр өргөтгөн чимэглэлийг Даниэль Вебстер хийсэн байна. 1857 онд Дээд зөвлөл өөрийн танхимтай болсон ба 1859 онд Сенат танхимдаа орсон байна. Гол өргөөний Хуучин Гэгээвч нь нилээн сүүлд нь Үндэсний баримлын гэгээвч болон муж бүрээс хоёр,хоёр алдар, гавъяатай хүмүүсийнхээ баримлыг байрлуулах саналыг Конгресс тавьсны дагуу баримлуудыг байрлуулсан байна.Иргэний дайны үед Томас У.Вальтерийн загвараар хагас бөмбөрцөг хүрэл оройг хийж эхэлсэн байна. Америкийн зураач Томас Кроуфордын загвараар бүтээгдсэн 'Эрх чөлөө ' баримлыг Өмнөт цогцолбороос 87 м орчим өндөрт хагас бөмбөрцөг орой дээр 1863 оны 12-р сарын 2 нд байрлуулсан байна. /www.capitol.org/
/

Wednesday, March 26, 2008

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Bашингтон ДС-гийн музейн цогцолбор./Neighbors to the President /
Америкийн Хувьсгалчдын Охидын Музей. /Daughters of the American Revolution [DAR] Museum/
Уг музей нь 1890 онд үндэслэгдсэн бөгөөд Хувьсгалчдын Охидын нийгэмлэгтэй нэгэн зорилгын дор эмэгтэйчүүдийн сайн дурын байгууллагын үйл ажиллагааг Америкийн түүх, соёлын өв уламжлалаыг хамгаалан хадгалах , эх оронч үзэл санааг хэвшүүлэн хөхүүлэн дэмжих ,ирээдүйн хүүхэд багачуудын боловсролд анхааран сайжруулах замаар Америкийн хөгжлийг хамгаалахад чиглүүлж ирсэн байна.
Уг музейн онцлог нь Америкт үйлдвэрлэл хөгжихөөс өмнө ашиглаж байсан объектуудыг байгаагаар нь дэлгэн тавьсан ба мөн тухайн үед эдлэж хэрэглэж байсан эд зүйлс ,уран зураг, чимэглэл зэргийг тусгасан 30000 гаруй сонирхолтой үзмэрүүдтэй юм байна лээ. Музейн үзмэрүүд нь 2 галлерей , 30 гаруй өрөөнүүдэд дэлгэгдэн тавигдсан байдаг байна.Тухайлвал өрөөний тавилгууд ,мөнгөн эдлэлүүд, уран зураг, шаазан эдлэл, ноосон болон нэхмэл хувцас, төрөл бүрийн бүтээлэг зэргийг дэлгэн тавьсан бай. Дээрхи өрөөнүүдийн дотоод засал нь өөр,өөр бөгөөд 17-гоос 20-р зууны үеийнхээр хийгдсэн нь түүх ,соёлын өвийг нийтийн хүртээл болгоход ихээхэн ач холбогдолтой болсон байна лээ.
Мөн уг музейд 1700 оны Шинэ Английн Заал,18-р зууны үеийн Груж хоолны газар, 1850 оны халим агнуурын станц зэргийг тухайн үеийнхээр нь харуулсан нь уг музейг улам сонирхолтой болгосон юм байна лээ. Уг музейн гол хэсэгт нь том номын сан байдаг юм билээ.Уг номын сан нь 1896 онд үндэслэгдсэн бөгөөд Америкийн удам угсаа,гарал үүсэл талаархи судалгааны материалуудын бүрэн цуглуулагатайгаас гадна түүхэн гар бичмэл ба ном товхимол xадгалагдаж байдаг байна. Хэрэв та хүсвэл уг номын сангаар үйлчлүүлж болох юм байна лээ.Уг музейд 1928 онд нилээн засвар хийгдэж Үндсэн Хуулийн Заал нэртэй том өрөө гаргасан бөгөөд энд өнөөдрийг хүртэл олон чухал үйл явдлыг тэмдэглэсэн байна.Энд анхны Үндэсний синфони 1930 онд үндэслэгдсэн байна. Мөн энд 40 гаруй жилийн турш National Geographic /Үндэсний хайгуул шинжилгээ/ киноны цуврал сурталчлагдсан байнa. Хамгийн сонирхолтой нь 2-р дайны үед уг заал болон бусад цогцолборт байлдааны явцыг дэмжин Улаан загалмайн нийгэмлэг байрлаж байсан байна. Түүнчлэн уг заалнаас телевизийн нэртэй тухайлвал хөгжмийн холбооны болон Үндэсний спортын шагнал гардуулах зэрэг олон сайхан нэвтрүүлэгүүд хийгдсэн байна. Уг музейд 19-р зууны эхэнд америкчуудын боолчлолыг халах хөдөлгөөнтэй холбоотой дүрслэх урлагийн бүтээлүүд ,уриа лоозон,яруу найрагийн бүтээлүүд гэх мэтчилэнгийн сонирхолтой үзмэрүүдтэй юм билээ. Америкд боолчлолыг халах хөдөлгөөнд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг бөгөөд гол төлөөлөгчдийн талаар чухал үзмэрүүд болон баримт бичиг, эдлэж хэрэглэж байсан эд зүйлс тавигдсан байна лээ./үргэлжлэл байгаа / Наваан

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Bашингтон ДС-гийн музейн цогцолбор./Neighbors to the President /

Америкийн Дотоодын хэрэг эрхлэх яамны музей /U.S Department of the Interior Museum/

Америкийн нийслэл Вашингтон ДС-д байх хугацаандаа уг музейг үзэхээр 2 удаа очсон бөгөөд анхны удаа бичиг баримт байхгүй тул үзэж чадаагүй юм. Уг музейг яагаад үзэх гээд байсны маань учир нь Смитцонионий музей цогцолборын дараагаар орох хамгийн олон сонирхолтой үзмэрүүдтэй гэж сонсож байсных билээ. Уг нь хэн ч байсан чөлөөт цагаараа очсон орныхоо түүх дурсгалын газрууд болон музейг үзэж патиараа татуулан нутагтаа очоод хуучлах юмтай байхыг боддог биздээ.Танд одоо Ерөнхийлөгчийн хөрш цогцолборын нэг болох Дотоодын хэрэг эрхлэх яамны музейн талаар товч танилцуулахыг хүсч байна.
Уг музейн барилга нь тэртээ 1930 -аад онд баригдсанаараа байгаа бөгөөд 1938 онд нийтэд дотоодын нөөц баялаг ба түүхэн хөгжил ,хийгдсэн болон хийгдэж байгаа ажлууд ,хэрэгжүүлсэн төсөлүүдийг дэлгэн харуулснаараа онцлог юм байна лээ. Уг музейд тус байгууллагын 1849 оноос өнөөдрийг хүртлэх өөрчлөлтийг тусган харуулсан хороо,агентлагын бичиг баримтууд ,мэрэгжлийн түвшинд сэргээн засварлагдсан түүхэн үзмэр , үе дамжин хадгалагдсан үзмэрүүд ,19-р зууны үеийн тоног төхөөрөмж байгаагаараа мөн түүхийн холбогдолтой фото зургууд , тухайн салбарын үзмэр, үзүүлэнтэй холбоотой дүрс бичлэгийг тухалан сонирхож болох газар бүрт байрлуулсан нь их сонирхолтой юм билээ.Түүнчлэн уран зургийн эх зургуудыг дэлгэн тависанаас гадна уг байгууллагын олон талт үйл ажиллагаа ба баялаг өв уламжлалыг тусгасан үзэсгэлэнг ээлжлэн нийтэд толилуулдаг юм байна лээ.
Уг музей нь 10 гаруй галлерейтэй бөгөөд Дотоодын хэрэг эрхлэх яамны харъяалдаг бүхий л салбарын үйл ажиллагаатай холбоотой 8,5 сая гаруй үзмэртэйгээрээ дэлхийд дээгүүр ордог юм байна лээ. Тухайлбал Индианчуудын амьдрал түүхэн замнал, тэдний талаар авч явуулж байсан арга хэмжээ болон мөн индианчуудын хэргийг хамаарах хороо байгуулж тэдэнд Америкийн Нэгдсэн Улсын зүгээс үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа, Газрын нөөц баялагын удирдлагын хороо,Усжуулалтын хороо,Загас агнуур ба ашиглагдаагүй нөөц баялагын алба,Индианчуудын уран бүтээл ба гар урлалын зөвлөл,Америкийн Нэгдсэн Улсын геологи хайгуулын байгуулага, Ашигт малтмалын алба, Үндэсний бизнес төв , Үндэсний үйлчилгээний төв ,Байгал орчныг хамгаалах алба зэрэг газруудын үйл ажилгаатай холбоотой үзмэрүүд байдаг юм байна лээ. Америкийн Нэгдсэн Улс нь Индианчуудын хэрэг эрхлэх хороогоор дамжуулан Аляскын үндсэн оршин суугчид болон нийт 561 индиан омогыг хүлээн зөвшөөрч тэдэнд олон сая га газрыг итгэл хүлээлгэн эзэмшүүлдэг байна.Мөн 48000 гаруй индиан оютнуудын боловсролын асуудлыг уг хороо хариуцдаг байна. /үргэлжлэл байгаа/ Наваан

Tuesday, March 4, 2008

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Bашингтон ДС-гийн музейн цогцолбор./Neighbors to the President /
Ерөнхийлөгчийн Цэцэрлэг ба Цагаан Ордны Сонирхогчдын Төв./President's Park / White House Visitor Center/
Ерөнхийлөгчийн Цэцэрлэг /President's Park/
Ерөнхийлөгчийн Цэцэрлэг нь 30 гаруй га талбайг эзэлдэг бөгөөд Цагаан Ордон ба Анхны Дайчдын Дурсгалын Хөшөө, Лафауетте Цэцэрлэг, Шерман Цэцэрлэг, Еллипсе зэрэг багтдаг байна. Ерөнхийлөгчийн Цэцэрлэг нь 2 жимтэй бөгөөд нэг нь Цагаан Ордны өмнө зүг рүү, нөгөө нь хойт зүг рүү чиглэдэг байна. Танд энэ цэцэрлэгээр нэг ороод гарахад юуны өмнө идэвхитэй амралт болох бөгөөд Америкийн түүх болон үндэстний бүрэлдэн тогтоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дурсгалын хөшөөтэй танилцах боломж олгоно гэдгийг битгий мартаарай. Энэ 2 зам нь хоёулаа Пенсилвани-авеню 1400-д байрлах Цагаан Ордны Сонирхогчдын Төвөөс эхлэх бөгөөд энэ аялал нь үнэ төлвөргүй тайлбарлагчаар хангагддаг юм байна лээ.Хойт чиглэлийн маршрут нь таныг Шерман Цэцэрлэгт хөтлөн аваачих бөгөөд энд Иргэний Дайнаас эргэж ирсэн дайчид ба алдартай хүмүүст зориулан бүтээсэн дурсгалын цогцолбортой танилцсаны дараа тэндээсээ Пенсилвани-авеню руу буцаж Лафауетте Цэцэрлэгт ирэн Анхны Дайчдын алдартай Дурсгалын Хөшөөнүүдтэй таницсанаар дуусах болно.Харин өмнөдийн маршрут нь Сонирхогчдын Төвөөс хөдлөх бөгөөд бодит дурсгалын хөшөөний нүүр царай болсон гайхамшигт Еллипсе мөн усан оргилуур бүхий задгай талбайгаар аялах бөгөөд Цагаан Ордны өмнө талын ногоон талбайг хашсан хүрэл хашаагаар таны аялал дуусах болно.Энэ 2 жимээс танд Америкийн Ерөнхийлөгчийн ажлын мөн байр болох Цагаан Ордон харагдах болно. Мөн энэ цэцэрлэг Ерөнхийлөгчийн уламжлал болон асаадаг Үндэсний Христмасийн Модыг гэрэлтүүлэх болон хамгаалах ажлыг хариуцдаг байна.

Цагаан Ордны Сонирхогчдын Төв /White House Visitor Center/
Уг төв үзэсгэлэн нь 1995 онд Пенсилвани-авею 1450-д нээгдсэн бөгөөд энд Цагаан Ордны талаар илүү их мэдлэг олгох ба сургалтын программ, бодит түүхэн үнэнийг тусгасан программ, лекцүүд , төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтуудын тухай материал, дүрс бичлэгүүд , түүхэн өгүүлэлүүд , Ерөнхийлэгчдийн болон тэргүүн хатагтай нарын тухай сонирхолтой материалуудийг дэлгэн тависан байдаг юм билээ.Энд та Цагаан Ордны дотоод зохион байгуулалт ,тавилга бүхий өрөөнүүдийн тухай түүхэн материал, дүрс бичлэгүүдийг үзэж дотор орж үзсэн мэт сэтгэгдэлтэй буцах болно шүү. Сургуулийн группууд нь жинхэнэ түүхийн үзүүлэн болон сургалтын программуудийг үзэж сонсохын тулд урьдчилан захиалгаа өгөх шаардлагатай юм байна. Та илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараахь WEB -ээр зочилоход л хангалттай шүү. / www.nps.gov/whho / үргэлжлэл байгаа.Наваан

Friday, February 29, 2008

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Bашингтон ДС-гийн музейн цогцолбор./Neighbors to the President /
Цагаан Ордон /Tne White House/
Цагаан Ордон нь Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон ДС-гийн төвд хамгийн нэрд гарсан хаяг болох Колумби тойрогийн Пенсилвани-абеню 1600-д байралдаг эртний төрийн ордон юм.Цагаан ордон нь 1789-1797 онуудад Ерөнхийлөгч байсан Джордж Вашингтоноос бусад бүх Ерөнхийлөгчдийн албан ёсны байр нь юм. Цагаан Ордны загварыг 1792 онд Джемс Хован гаргаж 1800 оны 11-р сарын 1-нд ажиллагаанд орох үед тус орны Ерөнхийлөгчөөр Джон Адамс ажиллаж байсан бөгөөд 1814 онд англо-америкийн дайны үед анличууд галдан шатаасныг дараагаар засварлан сэргээсэн байна.Сүүлийн 200-гаад жилийн турш Цагаан Ордон нь дэлхий дахинаа Америкийн Ерөнхийлөгчдийн билэгдэл нь болж үндэстний түүхэн үйл явдлын тод томруун жишээ нь болсон байна. Энд Ерөнхийлөгч олон улсын төрийн болон үндэсний асуудлыг шийддэг хуралдаан хийдэг бөгөөд шинэ хуулиудад гарын үсэг зуран баталгаажуулдаг байна. Цагаан Ордон нь өмнө нь үзэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй байсан боловч 2001 оны 9-р сарын 11-ний үйл явдлаас хойш хаалгаа хаасан бөгөөд зөвхөн Цагаан Ордныг сонирхогчдын төв нэртэй үзэсгэлэнд зочилох боломжтой болсон байна. Миний бие энэ төвөөр зочилж Цагаан ордны талаар мэдсэн зүйлээ та нартайгаа хуваалцаж байгаа маань энэ билээ. Цагаан Ордон гадна талаасаа өндөр биш 2 давхар цагаан зуугаад жилийн түүхтэй моднуудын сүүдэр тусах өргөн ногоон талбайд байралдаг хагас тойрог хэлбэртэй баганаар чимэглэгдсэн харш юм билээ. Америкт ирсэн монголчууд болон олон орны жуулчид Цагаан Ордныг гадна талаас нь сонирхон үзэж гоёмсог хүрэл хашааны гадна талд уг харшийн хамт дурсгалын зураг татуулдаг уламжлалтай билээ. Бид ч мөн энд боломжоороо патиараа татуулсаан. Энэ алдартай харшыг тодотгож өгч байгаа ногоон талбайг классик маягаар 1935 оноос Olmsted Brothers компаний тогтоосон стандартаар засч торддог байна. Цагаан ордны зүүн талын Дж.Кеннеди-гийн цэцэрлэгт хүрээлэн /Jacqueline Kennedy Garden / баруун талын Сарнайн цэцэрлэг / Rose Garden/ зэрэг нь хуулийн төсөлд гарын үсэг зурах ба албан ёслол үйлдэхэд зориулагдсан байна. Та бүхэн энэ цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ТВ мэдээгээр олонтоо харсан байхаа гэж бодож байна. Энэ талаар илүү их бодит мэдээлэлийг дараахь WEB-ээс аваарай./www.whitehouse.gov/u Цагаан Ордон нь нийтдээ 6 давхар бөгөөд дээд талын 2 давхарт Ерөнхийлөгчийн амьдардаг өрөөнүүд ,ажлын кабинет ,мөн Ерөнхийлөгчид дэлхий дахины үйл явдлыг илтгэж байдаг алдартай зуувин өрөө байдаг байна. Дунд талын 2 давхарт Өрнөдийн өрөө, Ногоон өрөө, Цэнхэр өрөө, Улаан өрөө ба тусгай хүлээн авалтанд зориулсан хоолны газар мөн алтадсан өрөө /Vermeil Room/, шаазан өрөө /China Room/,диплoмат хүлээн авалтын өрөө гэх мэт байдаг байна. Мөн энд зөвхөн Америкийн зохиолчдын гараар бичигдсэн түүх, уран зохиол, хүмүүсийн амьдрлын түүх ,шинжлэх ухааны эрдэм шинжилгээний бүтээлүүд бүхий номын сан байдаг байна. Эдгээр өрөөнүүдийг Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нар бусад орны төрийн тэргүүн мөн зочид хүлээн авахад ашигладаг байна. Доод давхарт хүлээн авалтын өрөө, хэвлэлийн бага хурлын өрөө, Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны өрөө зэрэг байдаг байна. Харшийн ар талд байрлах том биш цэцэрлэгт хүрээлэн ба ногоон талбайд Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг буудаг байна./үргэлжлэл байгаа/ Наваан

Friday, February 22, 2008

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Вашингтон ДС-гийн музейн цогцолбор./Neighbors to the President /
"Ерөнхийлөгчийн хөршүүд "нэртэй цогцолбор
Өмнө өгүүлсэн Смитсониан музейн цогцолбор нь Конгрессийн ордон болон түүний номын сан, ботаник цэцэрлэгээс баруун талд Вашингтон Цамхаг-ын зүүн талд нь байралдаг юм билээ. Манайхан Вашингтонд ирээд хамгийн түрүүнд ирдэг газар бол энэ бөгөөд мөн Америкчүүдийн баяр ёслолоо тэмдэглэдэг бусад томоохон арага хэмжээнүүд ,тоглолтууд болдог талбай зэрэгтэй танилцдаг билээ.
Харин одоо танилцуулж байгаа "Ерөнхийлөгчийн хөршүүд цогцолбор " энэ талбайгаас холгүй баруун хойт талд нь байрлах Цагаан ордны ойролцоо байдгаараа онцлогтой юм билээ. Хэрэв та чөлөөт цагаараа уг цогцолбор дахь музейг үзэх бусад сонирхолтой газруудын талаархи мэдээлэл ,танилцуулгыг авмаар байвал Дэлхийн худалдааны төв нэртэй байшинд байралдаг Вашингтоны мэдээлэлийн төвөөр зочилон бүх танилцуулгыг үнэ төлбөргүй авхаас гадна түүхэн сэдэвтэй бичлэгийг тухалан сууж үзэх боломжоор хангагдсан байдаг юм байна лээ.Мөн та хүссэн мэдээлэлээ компютерээс авах боломжтой шүү.
"Ерөнхийлөгчийн хөршүүд " цогцолбор нь Цагаан ордны хөрш болох Америк уран барилга, гар урлал, чимэглэх урлаг , уран зураг буюу түүхэн материалын цуглуулгыг нэгтгэсэн музейн нэгдэл юм байна лээ. 1987 онд байгуулагдсан уг цогцолбор нь гишүүдийнхээ санаачилгаар түүхэн болон соёлын чухал үнэ цэнийг сурталчилан хамгаалах үйл ажиллагааг удирдан чиглүүлж байдаг байна.
/www.neighborstothepresident.org./ Уг цогцолборт Дотоод яамны музей /Depatment of the Interior Museum /, Америкийн уран зургийн музей / Art Museum of the Americas/, Америкийн хувьсгалчдын охидын музей /DAR Museum / , Америкийн Улаан Загалмайн нийгэмлэгийн сонирхогчдын төв /American Red Cross Visitors Center/, Коркоран-ын уран зургийн галлерей /Corcoran Gallery of Art /, Остаган буюу Америкийн уран барилгын үүсэл хөгжлийн музей /The Octagan/ , Эйзенхаурын захиргааны байшин /Eisenhower Executive Office Building/, Ренвик галлерей /Renwick Gallery/ , Үнэт цаасны газрын байшин /Treasury Building /, Цагаан ордон /White House /, Цагаан ордны сонирхогчдын төв /White House Visitor Center/ зэрэг ордог байна.Энэ цогцолборын ихэнх музей нь үнэ төлбөргүй бөгөөд төлбөр нь 5 доллараас хэтрэхгүй юм байна лээ.
Үнэт цаасны газрын байшин /Treasury Building/ нь Вашингтон ДС дэхь нилээн дээр үеийн Яамдын байшинд тооцогддог 1869 онд баригдсан эртний Грекийн /Greek Revival/ гантиг чулуугаар хийгдсэн онцлогтой юм байна. Вашингтон Цамхагын загварыг гаргасан архитекторч Роберт Миллс /Robert Mills /- ийнхээр бүтээгдсэн бөгөөд 1972 онд үндэсний түүхийн дурсгалт өв гэж тунхаглагдсан байна.
2001 оны 9-р сарын 11-ний үйл явдлын дараа нийтийн экскүрс хийхийг зогсоосон байна.Гэхдээ та уг байшингийн талаар бодит экскүрст хамрагдах боломжтой бөгөөд дараахь WEB -ээр аялахад л хангалттай юм байна. /www.teas.gov/curator.
Энэ экскүрс танд шинэчлэн засварлагдсан 1864 оны Бурглар-Прооф Ваулт /1864Bulglar-Proof Vault / ба Кассны өрөө мөн гантигаар хийгдсэн ванкны 2 давхар өрөөтэй танилцах болно.Мөн энэ экскүрсээр одоогоор 1860 оны үеийнхээр засварлагдсан, Иргэний дайны үед тус газрын даргаар ажиллаж байсан Салмон П.Часэ /Salmon P.Chase/ ба Абрахам Линьколн /Аbraham Lincoln/-ийг алагдсаны дараа хэсэг хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Андрей Жонсон зэрэг хүмүүсийн ажлын өрөөнүүдтэй танилцах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар энэ байшинд Үнэт цаасны газрын удирдлага байрладаг байна. Дашрамд дурдахад уг байшинг үзэх санаатай очоод буцаж байсан минь ийм л учиртай байсан юм байна лээ./үргэлжлэл байгаа/ Наваан

Saturday, January 26, 2008

Америк-д зорчсон тэмдэглэлээс. /үргэлжлэл

Америк-д зорчсон тэмдэглэлээс. /үргэлжлэл/

Вашингтон ДC-гийн музейн цогцолбор. / The National Mall. Washington DC/

Смитцоновын үнэ төлбөргүй музейн цогцолборыг 2 ч удаа үзэх боломж олдож дэлхийд гайхагдах үзмэрүүдийг үзэж биширч явснаа дурсан та нартайгаа сэтгэгдлээ хуваалцаж байгаадаа баяртай байна.Энд байгаа музей,галлерей бүр нь өөрийн гэсэн онцлогтой , талбай томтой жуулчид үзэгчдийг уйдаахгүйн дээр давтагдашгүй үзмэрүүдтэйгээрээ гайхамшигтай санагдсаан.Танд нэг зүйлийг анхааруулахад уг цогцолборийн бүх музей үүдэнд таны гар цүнхийг нарийвчлан үзэх ба тусгай хаалгаар оруулан шалгах болно шүү. Тэгээд та мэдээлэлийн цонхноос танилцуулгаа авснаар таны аялал эхлэх болноо. Тухайлбал Америкийн Үндэсний нисэхийн ба сансарын музей нь 2007 онд 31 дэхь жилээ ажиллаж байгаа бөгөөд 2 давхар, зарим нисэх онгоц, пуужин , саранд буусан Аполло-11-ийн удирдлагийн хэсэг гэх мэт 50 гаруй үзмэрүүд нь бодит хэмжээгээрээ тавигдсан нь сонирхсон хүмүүс дотор нь орж үзэх боломжтой юм байна лээ.Энд нисэхийн түүхийг нислэгийн алтан үе,анхны нислэгүүд болон анхны нисэх төхөөрөмж түүний түүх, тээвэр жуулчлалын нислэг, пуужингийн хөгжил болон түүх, сансар судлал болон түүний хөгжил ,саранд ниссэн тухай ,нислэгийн өнөөгийн дүр төрх болон хэтийн төлөв, тэнгисийн нислэгийн хөгжил, дэлхийн 2-р дайны үеийн нисэхийн тухай болон тэр үеийн домогт нислэгүүд, тухайн үеийн дурсамж зэрэг маш сонирхолтой материалууд,,макет , үзмэрүүдтэй юм байна лээ.Мөн та 2-р давхарт байрлах Алберт Эйнштейний планетерт зөөлөн сандал дээр тухлан 20 минутийн турш сансар огторгуйгаар аялах боломжтой юм байна лээ. Тэнд бас дэлхий,гариг болон одон орны талаар ихээхэн мэдлэг олгох хэсэгтэй ба телескоптой та танилцах боломжтой.Энэ музейн цогцолборт Смитцоновийн нисэхийн ба сансарын талаархи цуглуулгийн 10 орчим хувь нь л байдаг байна.Бусад хэсэг нь өөр,өөр газар байдаг ба нэг хэсэг нь Стевен Ф.Удвар-Хазы -ийн төв музейд байдаг бөгөөд Виржина-д / Parkway Charittilly / байдаг байна. Мөн та музейн дэлгүүр болон хоолны газраар үйлчлүүлэх боломжтойг анхаараарай./үргэлжлэл байгаа/ Наваан

Monday, January 21, 2008

Америк-д зорчсон тэмдэглэлээс

Америк-д зорчсон тэмдэглэлээс.

Вашингтон ДC-гийн музейн цогцолбор. / The National Mall. Washington DC/

Смитцоновын цогцолворт мөн мэдээлэлийн төв ба захиргааны байр ,Америкийн нийслэлийг харуулсан макет,хананы электронон карт гэх мэт сонирхолтой үзмэрүүд байдаг байна. Үндэсний нисэхийн ба сансарын музейн нийт 23 галлерейд 100-гаад онгоц, сансарын хөлөгүүд ,пуужингууд түүнчлэн тэдгээртэй холбоотой сонирхолтой үзмэрүүд ,макет , материалуудыг дэлгэн тавьсан байдаг байна. Энд 1903 оны ах, дүү Райт-ын нисдэг төхөөрөмж болон "Спиритийн Сент-Луйс"," Скайлеб ","Аполло-11 " зэргийн удирдлагийн хэсэг,сансарын телескоп туршигч "Хавв1" зэрэг маш сонирхолтой үзмэрүүд тавигджээ. Артур М.Секлера-гын галлерей нь Азийн уран бүтээлийн үзэсгэлэн бөгөөд өнө эртний үеээс одоо хүртлэх эртний Ираны мөнгөн эдлэл, Перскийн гар бичмэлүүд , Японы вааран эдлэлүүд , Хятадын жадейта ба хүрэлэн цутгамал эдлэл зэрэг тавигджээ. Африкийн уран зургийн үндэсний музейд африк тивийн бүх орны уламжлалт эртний болон орчин үейин уран бүтээлүүд тавигджээ. Смитцоновийн цогцолбор нь дэлхийд хамгийн томд тосцогддог Америкийн уран зургийн музей, галлерейтэй бөгөөд энд уран зураг, барималууд, гар бичмэлүүд ,фото зураг болон сүүлийн гурван зуугаад орчим жилийн түүхтэй гар урлал, ардын урлалын бүтээлүүдээс бүрдсэн үзмэрүүд тавигдсан байна. /www.AmericanArt.si.edu/ Уран зураг ба үйлдвэрлэлийн байшинд Смитцоновийн нэгэн хэсэг болох соёлын өв уламжлал болон шинжлэх ухаан, түүх , уран бүтээлийн мөн технологитой холбоотой сэдвээр бүтээгдсэн өөрчлөх боломжтой үзмэрүүдийг байрлуулан нийтэд толилуулдаг байна./www.DiscoveryTheater.org/ Америкийн түүхийн үндэсний музей буюу Веринг-ийн төвд Америкийн өв дамжсан нийгмийн, соёлын, шинжлэх ухааны болон техникийн үзмэрүүд тавигдсан байна. Энд Америкийн Ерөнхийлэгчийн үе шат, од-зурвасан тугны онцлог, тэргүүн хатагтай нарын оройн гоёлын хувцас , "хүйтэн дайн "-ын үеийн усанд шумбагч онгоцнууд, ВЬтнамын дайнд оролцогчдод зориулсан дурсгалийн зүйлүүд болон Мухамед Али-гийн боксын бээлий зэрэг сонирхолтой үзмэрүүдээр дүүрэн юм байна./үргэлжлэл байгаа/ Наваан

Америк-д зорчсон тэмдэглэлээс.

Америк-д зорчсон тэмдэглэлээс.
Америк нь 50 штат бүхий нутаг дэвсгэрээрээ том улс билээ.Энэ оронд зорчин амьдрах жавшаан тохиож хэд хэдэн штат-аар аялсан миний хувьд олон сайхан музей , дурсгалт газруудтай танилцсанаа та бухэнд хүргэх гэж мэрийж байгааг минь ойлгож туслаж дэмжинэ гэдэгт итгэж байна
Вашингтон ДC-гийн музейн цогцолвор. / The National Mall. Washington DC/
Энэ музейн цогц нь Америкийн нийслэл Вашингтон хотын төвд Смитцоновын цогцолворт байдаг бөгөөд нийтдээ 16 музей ба галлерей бухий дэлхийн хамгийн томд ордог юм байна. Энд Америкийн ард түмний өмч болох 146 сая үзмэр, амьтдын цуглуулага байдаг байна.Энэ цогцолвор нь Смитцоновын судалгаа шинжилгээний төв ,институт бухий бөгөөд үндэсний сонирхолд нийцсэн тэдний мэдлэгийн хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулан түүх, шинжлэх ухааны болон урлагын салбарт тэтгэлэг олгодог байна.Энэ цогцолбор нь 1846 онд Английн эрдэмтэн Смитцоновийн 'мэдлэгийг өргөжүүлөн хөхүүлөн дэмжих зорилгооор ' АНУ-д гэрээслэн үлдээсэн хөрөнгөөр байгуулагдсан түүхтэй юм байна.
Смитцоновийн цогцолворын 9 музей ба галлерей нь Джорж Вашингтоны хөшөө ба Капитол хоёрын хооронд төв өргөн чөлөөнд 2 музей нь доод 2 давхарт нь байдаг байна.Бусад 5 музей амьтдын хүрээлэн зэрэг нь Вашингтоны өөр өөр газарт байралдаг байна.Төв өргөн чөлөөний 2 талаар нь Байгалын түүхийн үндэсний музей, Америкийн түүхийн үндэсний музей, Kenneth E.Behring-ийн төв, Америкийн индианчуудийн үндэсний музей, Үндэсний нисэхийн ба сансарын музей, Уран барималын цэцэрлэг, Hirshhorn-ийн музей, Уран зураг ба үйлдвэрлэлийн байшин, Африкийн уран зургийн үндэсний музей, Смитцоновийн хэрэм бухий сүм, Архитекторч M.Sackler-ийн галлерей, Уран зургийн галлерей зэргүүд байрладаг байна.Эдгээр музей, галлерей,төвүүд нь бүх жуулчид болон узэхээр ирсэн бүх хүнд нээлттэй бөгөөд унэ төлбөргүйгээс гадна мөн дурсгалын зүйл худалдан авах ойролцоо байрлах зуушны газруудаас хөнгөн зууш,ундаа, мөхөөлдөс идэх зэрэг боломжоор хангагдсан байдаг юм байна лээ.